Tuesday, December 1, 2009

гүүгэл хайлт

Google search

Интернэт хэрэглэгчид ихэвчлэн текстэн мэдээлэл, файл (зураг, дуу, программ г.м) хайх, худалдаа хийх, их дээд сургуульд суралцах зорилгоор хайлтын системийг өргөн ашиглаж байна. Интернэт хэрэглэгчдэд цаг хэмнэж оновчтой хайж, хурдан олоход туслах хайлтын оператор коммандуудын талаар товчхон дурдъя.   Доорхи хайлтын комман­дуудыг ашиг­лаж хайлтын системд хайлтаа хурдан хийх боломжтой.  Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг словарь болон шинж­­лэх ухааны тайлбар толь ашиглал­гүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA тов­чил­сон үгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодор­хойлолтыг үзэж болно.
Filetype: Энэхүү коммандыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word “.doc”, Excel “.xls” Powerpoint “.ppt” өргөтгөл, Adobe Acrobat Reader “.pdf” гэх мэт төрөл бүрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт “.mn”, боловсролын сайтуудаас хайх “.edu.mn”, “.edu” гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хүрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын үр дүнд зөвхөн АНУ-ын боловсролын “.edu” өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Майлын хэмжээсийг километрт шилжүүлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius,1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системүүдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог. http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны үйлдлийн талаарх мэдээллийг аваарай.

No comments:

Post a Comment