Tuesday, October 13, 2009

гэрээс сургууль орох зам


View Larger Map

Япон найз

Дүгнэлт 3

Хамгын гол нь өдөр бүрийн үйл ажиллагааг алдалгүй үнэн зөв бүртгэж ,сар улирал жилээр эмхлтгэн цэгцэлж тайлан гаргахад оршно.Сүүлийн 2 жилийн үлдэгдэлийн тэнцлээс үзхэд цэвэр ашиг ньөмнөх оноос эрс өссөнийг хархад уг компани цаашид ашигтай ажлах нь харагдаж \хүний нөөц үйл ажилагаанаас\байна.Санхүү бүртгэлыг хамгын цөөн үгээр илэрхийлвэл \орох, гарах нэмэх хасах\гэм хэлмээр байна. Мөн практик дээр ажилснаар толгойны эргээ гарсанд туйлын саашаалтай байна.

Дүгнэлт 2

Онолыг практикт хэрхэн ашаглиж Санхүүгын тайланг гаргах, бусад гүйлгээ балансыг бүртгэн хөтөлж сурлаа., Орлогоо хэрхэн ашигтай зарцуулж аль болох зардлаа багсагвал, компани бат бөх зогсход орших юм байна.Ингэхдээ Санхүүгын тайлан нь жилийн үйл ажилгааны үр дүн болон мөнгөн гүйлгээг бүх матерлаг зүйлсийн хувьд нягтлан бодох бүртэглийн олон улсын стандаартын хорооноос гарагсан санхүүгийн тайлангын олон улсын стантартын дагуу үнэн зөв илэрхийлдэг байна.

Дүгнэлт 1

СЭДС-н ОУЭЗ-н хоёрдугаар күүрсмйн оюутан би Санхүү бүртгэлийн хичээлийг судалж ,танилцах дадлагыг 21 хоногын турш Хасу Мегаватт ХХК хийсэн болно.Хасу Мегаватт ХХК нь хүний нөөц нь чадварлага мэргэжлийн хамт олноос бүрдсэн учир цаашид амжилтай явна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байна.Уг компани нь Монгол хүн бидний их хөрөнгө агуулсан Оюу толгойн хүний нөөцийн нэлээн хувийг хангдаг учираас тус компаныг сонгсон юм.

Санаа 2

.Зээл 5-н жилийн хугцаатай, 0,5% -н хүүтэй зээл авхад нийт зардал 382сая гарч байна.Уг барилгаа бариад 2дахь жилээс байрандаа орж 4-н өрөөг нь түрээслэн. Байраа багаар бодход 15 саяаар түрээслээд,хэмнэсэн 16 сая,тайлант үеийн цэвэр ашгаас 50 саяыг жилд хэмний\сард 4,1сая\гэхэд.
Таван жилийн дараа өрнөөсөө гач, түрээсэнд төлж байсан16-дээр түрээсэлж байгаа15сая ,жилд нэмэгдэж ашиг болж орж орнэ.

Дэвшүүлсэн санаа 1

1. Нийт удирдлагын зардал нь 129 сая байна .Үүнээс бусад зардалд 18 сая-г царцуулсан нь нийт зардлын 7%-г эзлэж байна.Жил бүр бусад зардлыг 2%-р бууруулж ажилвал 5сая төгрөг хэмнэх болож байна.
2. 4-н өрөө түрээсэлхэд жилд 16сая төгрөг төлдөг.
Шинээр байр 8-н өрөөг барна.Нийт 320мк гэж бодоод 600$ тооцоод,мөн газар 50саяаар худалдаж авна

Тайлан 6

7. Харилцахын тайланг дансны хуулаг үндэслэн гаргана.Харилцах буюу дансны хуулганд орлогыг,орлогын ордерор,зардлыг төлбөрийн даалгаварыг үндэслэн хийнэ.Төлбөрийн даалгаварыг нэхэмжлэлийг үндэслэн бичнэ.Нэхэмжлэлийг даргийн цохолт хийсний дараа төлбөрийн даалгаварыг үүлднэ.Тус компани нь дотоод шилжүүлгийн маягт хэргэлдэггүй. Жижэг компани хэргэлэж байгаа.

Тайлан 5

6. Ажилчидийн тайланг бодохдоо ,ажилын цагийн тодорхойлтыг үндэслэн .ажилсан цагаар нь тооцож цалиг олгоно.Цалинг олгохдоо нийт цалингаас 10%-г НДШ –д хасаад ,үлдэгдэлээс нь 10%-г ХАОАТ бодож энэдээсээ 7000 хөнгөлж өгнө.Гарсан дүнгээс урдчилгаа цалинг хасаж үлдэгдэлийг нь олгоно. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмжийг олгохдоо эмнэлгийн хуудсыг үндэслэн.Нийгмийн даатгалын газраа мөнгө нь тухайн байгуулгийн дансанд орж ирсэн тохиолд ХЧТАТ-г олгно.

Тайлан 4

5. Бэлэн мөнгөний гүйлгээний тайланг ,кассын орлогын ордер, кассын зарлагийн ордероос үндэслэн хийнэ.Бэлэн мөнгийг олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн кассын зарлагын ордер бичнэ.Банкнаас бэлэн мөнгө кассанд татахдаа чекийг ашгална.Мөнгөн урьдчилгааны тайлага \томилолтын урдчилгаа авсан тохиолд бичнэ.

Тайлан 3

4. Мөнгөн хөрөнгө нь кассанд буй ,бэлэн мөнгө буюу, банканд буй төгрөгийг хэлнэ.Авлаг гэдэг нь бэлтгэн нийлүүлэгчидээсба гадаадын байгуулагаас авах авлага, ажилчидийн дараа тайлант урдчилгаа,НД-н авлага,компани хооронлын авлага,татварын авлаг зэрэг орно.
Тайлан 3

Дадлагын тайлан 1

Онол дээр тулгуурлан практикт байгуулгийн тайланг хэрхэн тайлагнах,үйл ажиллагааг хэрхэн бүртгэн хөтлөхөхийг ойлгож авсан мэдлэгээсээ үндэслэн чадах чинээгээрээ тайлбарлъя.
1. Хасу Мегаватт ХХК – компани нь анх 2000 онд сая төгрөгний хувьцаатайгаар 30%-70% -н хоёр хүний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.Тус конпани нь :2008-01-01-с 2008-12-31-н байдалаар хөрөнгийн өөрчлөлт нь:

Онол 23

Борлуулалт хийх, авалгаа цуглуулах, бусад санхүүжилтээс мөнгө орж ирэх гэх мэт. Мөнгөн зарлагийн журнал: бэлэн мөнгөөр хийгдсэн бүх төлбрийг тусгана. Бэлэн мөнгөөр бараа матерал худалдан авах, зээлээ төлөх, өрөө барагдуулах, мөнгөн төлбөрүүд орно. Ерөнхий журнал : дээрхи 4журналын аль нэгэнд нь тусгагдаагүй ажил гүйлгээг бүртгэнэ.

Онол 22

Том компани нь тусгай дэвтэр нэмж бүртгэнэ. Борлуулалтын журнал :нь зээлээр хийгдсэн борлуулалтыг бүртгэнэ. Бэлнээр хийгдсэн борлуулалт нь мөнгөн орлогийн журналд тусгагдана. Худалдан авалтын журналд: үнэ цэнэ бүхий бүх зүйлсийг зээлээр худалдан авхад ашиглагдана. Мөнгөн орлогийн журнал: мөнгө орж ирэх үед бүртгэнэ.

Онол 21

Орлогийн тайланг мөнгөн суурьт шилжүүлэх шаардлагатай. Орлогийг мөнгөөр орж ирсэн үед орлого гэж тооцож зарлагыг мөнгөөр гарсан үед зарлага гэж тооцох зохицуулалтыг ашиглана.
Ерөнхий журнал : бүртгэл нь байгуулгийн том жижгээс хамаарна, жижиг байгуулга нь бүх ажил гүйлгээг ерөнхий журналд тусгаад дараа нь ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичсэний үндсэн дээр баланс гарна.

Онол 20

Мөнгөн гүйлгээний тайлан: тайланг бэлтгэхдээ орлогийн тайланг зэрэгцүүлсэн баланс зэрэг мэдээллийг ашиглана. Үндсэн үйл ажилгааны мөнгөн гүйлгээг тодорхойлох үндсэн үйл ажилгаанас хэдий хэр ашиг олсон гэдгийг харуулхаас биш үр дүн дэх мөнгөн орлого зарлагыг харуулдаггүй. Орлого нь мөнгөөр орж ирээгүйч орлго гэж тооцдог зардал нь мөнгөр гараагүй ч зарлага гэж үздэг акруал систем дээр үндэслэгдэн зохиогддог.

Онол 19

Уг тайлан нь жилийн турш хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хувьд гарсан өөрчлөлтийг илүү сайн харуулж чаддаг учраас ихэнхи компаниуд хуримтлагдсан ашгийн тайлан гаргахаас илүү уг тайланг гаргадаг. Корпораацийн орлогын тайлан: орлогын тайлангийн хэлбэр нь түүний стандарт хэлбэрээс арай уян хатан байж болно. Тайлант хугацааны бүх орлого зарлагыг өмнөх тайлант хугацаааны залруулгыг авч үзэхгүйгээр илэрхийлнэ.

Онол 18

Тийм тохиолдолд тухайн тайлангийн хуримтлагдсан ашгийн тайланд тусгадаг. Хувьцаагаар ноогдох ашиг нь мөнгөн ноогдол ашиг шиг ямар нэгэн хөрөнгө хувиарладаггүй учраас компанийн хөрөнгө болон өр төлбөрийг өөрчлөлтөнд оруулахгүй зөвхөн компанийн капиталыг өрчлөлтөнд оруулдаг. Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хөдлөлийн тайлан нь хувь нийлүүгэлчдийн хөрөнгийн өөрчлөлтийг тусган харуулдаг.

Онол 17

Хуримтлагдсан ашгийн бүртгэл: хуримтлагдсан ашиг гэдэг нь компанийн ашгийн нийлбэрээс янз бүрийн алдагдал,ноогдол ашгийг хассан болон хуримтлагдсан капиталаас үүсэн ашиг юм. Хуримтлагдсан ашиг нь компаний хөрөнг биш юм. Хуримтлагдсан ашиг нь ашиг олсны үндсэн дээр компаний хөрөнгө нэмэгдсэн болохыг илэрхийлдэг. Өмнөх үеийн залруулга нь өмнөх тайлангийн хугацаанд гарсан боловч өмнөх тайлангийн хугацаанд тусгагдаагүй үйл ажиллагааг тухайн тайлант хугацаанд илэрхийлэх явдал юм.

Онол 16

Өглөгийн данс нь богино хугацаат өр бөгөөд бэлтгэн нийлүүлэгчээс зээлээр бараа үйлчилгээ авах үед үүсдэг. Компаниуд бэлтгэн нийлүүлэгч тус бүр дээр данс нээж Өглөгийн дансны туслах дэвсгэр хөтөлдөг. Хөрөнгийн татварын өглөг : Аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй хөрөнгийнхөө тодорхой хувиар засгийн газарт хөрөнгийн татвар төлж байдаг,хөрөнгийн төрлөөс хамаарч татварийн хэмжээ өөр өөр бөгөөд ихэнх тохиолдолд тухайн тайлангийн хугацаанд хэдийн хэр татвар төлөх нь тодорхойгүй байдаг тул урьд оны жишгээр бүртгэлд тусгадаг.

Онол 15

Гэрээ буюу хэлэлцээгээр дүн нь яг хэмжигдэж чадах богино хугацаат өр төлбөрийг тодорхой өр төлбөр гэнэ. Тодорхой өр төлбөртэй холбоотой бүртгэлийн гол асуудал бол өр төлбөрийн дүн ба түүний оршин буйг тооцох юм. Тодорхой өр төлбөрт Өглөгийн данс, Богино хугацаат баталгаат өглөг, Ноогдох ашгийн өглөг, Банкны зээл, Худалдааны ба онцгой татварын өглөг, Урьдчилж орсон орлого зэрэг хамаарагдана.

Онол 14

Өр төлбөрийг зохицуулахад цаг хугацаа чухал байдаг.Өр төлбөрийг өр үүссэн үед бүртгэдэг. Өр төлбөрийг үнэлэх:өр төлбөр нь ихэвчлэн балансад төлөгдөх дүн буюу авсан бараа үйлчилгээний зах зээлийн үнээр үнэлэгдэн тусгагддаг. Ихэнх өр төлбөрийн дүн тодорхой мэдэгдэж байдаг ба заримыг нь тооцоолох хэрэгтэй болдог. Тодорхой өр төлбөр:

Онол 13

-Бэлэн байгаа бараа материалыг тоолох -Бараа материал бүрийн нэгжийн үнийг тодорхойлох . Үндэсний хөрөнгийн өртгийн бүрэлдэхүүн: Үндсэн хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэлийн процесст олон удаа оролцдог, хэлбэр дүрсээ алддаггүй, аажмаар элэгдэж, элэгдлээ өртгөөрөө дамжуулж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний өөрийн өртөгт шингээж байдаг биет хөрөнгө юм. Өр төлбөрийг зохицуулах:

Онол 12

Бараа материалын бүртгэл: үйлдвэрлэл эрхэлдэг пүүс, компаниудын хувьд бараа материал нь 2 төрөлд хуваагддаг. -түүхий эд материал -дуусаагүй үйлдвэрлэл -бэлэн бүтээгдэхүүн Бараа материалын хэмжээг тодорхойлох: тайлангийн эцэст дэх бараа материалын өртөг нь доорх ¬ зүйлсээс хамаардаг. -Тоо ширхэг -Нэгжийн үнэ -Тооллого нь 3үе шатаас бүрддэг:

Онол 11

Энэ үед л “Мөнгөний илүүдэл ба дутагдал” дансыг нээж хөтөлдөг. Тайлант хугацааны эцэст “Мөнгөний илүүдэл ба дутагдал” нь дебет үлдэгдэлтэй бол зардлын , кредит үлдэгдэлтэй бол орлогын данс болж орлогын тайланд тусгагддаг. Банкны зохицуулалт : тухайн байгуулга ба харилцагч банк хоёр нь мөнгөн хөрөнгийн өсөлт бууралтыг тодорхой мэдэж байхын тулд тус тусдаа данс дебет нь нөгөөгийнх нь кредит болдог.

Онол 10

Мөнгөн хөрөнгө эргэрлтйин хөрөнгийн хамгйин тогтворгүй хөрвөх чадвартай хөрөнгө ба гүйлгээний хэрэгслийн үүрэг гүйцэтгэж бүртгэл тооцооны ажлын хэмжүүр болдог. Жижиг мөнгөн сан нь: мөнгөний зарлагыг нь хянах үүднээс бүх зарлагыг чекээр хийхийг шаарддаг. Бага хэмжээний мөнгөнд чек бичихгүй жижиг мөнгөн сан байгуулдаг. Мөнгөний илүүдэл ба дутагдал кассын нярав бэлэн мөнгөөр ямар нэгэн төлбөр хийх ба орлого хүлээн авахдаа анхааралтай байдаггүйгээс тэр өдрийн эцэст илүүдэх ба дутах явдал гардаг.

Онол 9

Хураангуй ба дэлгэрэнгүй гэж хоёр ангилдаг. Компанийн удирдлагад зориулж үйл ажиллагааг шинжлэхэд хэрэг болдог дэлгэрэнгүй тайлан. Орлогын хураангуй тайланг ганц шатад ба олон шатад гэж ангилдаг. Мөнгөн хөрөнгийн бүртгэлд дараах ойлголт хамаарагдана. Үүнд: Мөнгөн хөрөнгийн тухай ойлголт, жижиг мөнгөн сан , банкны зохицуулалт. Мөнгөн хөрөнгийн бүртгэл:

Онол 8

Өр төлбөр нь: Богино хугацаат, Урт хугацаат гэж 2 ангилна. Богино хугацаат өр төлбөр нь нэгээс доош жил үйл ажилагааны эргэлтийн дотор төлөгдөх өр төлбөр юм. Урт хугацаат өр төлбөр нь нэгээс дээш жил дотор төлөгдөх өр төлбөр юм. Эзний өмч ба катитал нь хуримтлагдсан катитал ба хуримтлагдсан ашгаас бүрдэнэ. Орлогийн тайлан: Энэ тайлан нь ашиг яаж бий болсоныг харуулдаг.

Онол 7

Хөрөнгө оруулалт нь нэг жилээс дээш худалдан авсан үнэт цаас, ирээдүйд ашиглах газар ашиглагдаагүй тоног төхөөрөмж, мөн өр барагдуулах баримт тоног төхөөрөмж худалдан авахын тулд хуримтлуулсан мөнгөн сан орно. Үндсэн хөрөнгөд аж ахуйн үйл ажиллагаанд газар, барилга, машин, тоног төхөөрөмж гэх мэт орно. Бодит бус хөрөнгөд нь бодитойгоор оршдоггүй үнэ цэнэ бүхий урт хугацаат хөрөнгийг хэлнэ.

Онол 6

Өр төлбөр: Бусдаас авсан эргүүлж төлөгдөх ёстой хөрөнгийг бүрдүүлж байгаа эх үүсвэрийг өр төлбөр гэнэ. Өглөгийн данс: өрийн бичиг, цалингийн өр татварын өр. Эзэмшигчийн капитал: Тухайн аж ахуйн нэгжийн эзэмшигчидын оруулсан хөрөнгө оруулалтыг эзэмшигчийн капитал гэнэ. Компанийн хөрөнгө нь 4 бүлэгт хуваагддаг. Үүнд: Эргэлтийн хөрөнгө, Хөрөнгө оруулалт ,Үндсэн хөрөнгө , Бодит бус хөрөнгө нэмээд Бусад хөрөнгө орно. Эргэлтйн хөрөнгө нь нэг жилээс доош үйл ажиллагаа эргэлтэнд орж эргээд мөнгө болон хувирах чадвартай хөрөнгө орно.

Онол 5

Аж ахуйн нэгжийн балансанд нөлөө үзүүлэх ажил гүйлгээг гарсан тухай бүрд нь бүртгэх ёстой. Тухайн байгууллага нь хөрөнгө, өглөг капиталд гарсан ажил гүйлгээг нэг бүрийг нь тухайн хугацаанд нь бүртгэж тэдгээр мэдээллийг хуримтлуулж хадгалж чаддагаараа НББ-н өвөрмөц аргачлал бол дансны харьцаа болно.
Хөрөнгө : Бизнесийн хяналт эзэмшилд байдаг үнэ цэнэтэй эдийн засгийн нөөцүүдийг хөрөнгө гэнэ. Мөнгөн хөрөнгө авлага бараа материал үндсэн хөрөнгө орно.

Онол 4

Төлөвлөлт: Үйл явдлын дэс дараалал дэг журмыг томъёолж өгдөг процесс юм. Хяналт: Төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн эсхийг тодорхойлж, өгдөг процесс . Үнэлгээ: Шийдвэр гаргалтын системийг бүхэлд нь агуулагч бөгөөд шийдвэр гаргалтын системийг сайжруулах зүйлсийг судлах процесс юм.Аж ахуйн нэгж гэдэг нь бие дааж тайлан баланс гаргадаг банкинд харилцах данстай хуулийн итгээд ба татвар төлдөг байх ёстой.

Онол 3

Мэдээ тоо баримтыг боловсруулж, хадгалж ашигтай мэдээлэл болохуйцаар дахин боловсруулах.Шийдвэр гаргагчидад мэдээллийг дамжуулах. Гол зорилог нь шинжилгээ тайлбар хийх мэдээллийг ашиглаж чаддаг, төсөв зохиох ,зардлын шинжилгээ хийх орлогийн татварын тооцоо гаргах төлөвлөх хянах зэргийг агуулсан систем юм.Удирдлагын шийдвэр гаргалтанд:

Онол 2

1. Бүртгэл гэдэг нь ямар нэгэн хэсэг нь санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр бүртгэх замаар дансдыг бүртгэж ангилж , эцсийн үр дүнг тайлбарлах явдал юм. Мөн Удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн шинжчанартай тоон мэдээллээр хангах явдал юм.
Бүртгэл нь:
-Үйл ажилгааны талаарх мэдээ тоо баримтыг цаашид ашгалхын тулд .

Онолын хэсэг

Санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь :
1. Нийт хөрөнгийн дүн 2.Өр төлбөр ба-Эзэмшигчийн өмчийн дүн
а.Үлдэгдэлийн тэнцэл б.Орлогын тайлан в.Өмч өөрчлөлтийн тайлан г.Мөнгөн гүйлгэний тайлан багтна.Хөрөнгөн дотроо: Эргэлтийн хөрөнгө,Эргэлтийн бус хөрөнгө орно.Эх үүсвэр дотроо: Өр төлбөр, Эзэмшигчийн өмч ба капитал багтна.
1. Бүртэглийн үндсэн загвар
2. Хөрөнгө, өр төлбөр болон хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн бүртгэл
3. Тусгай тайлан болон журнал

Оршил 2 Олон улсын стандаартын дагуу гаргахыг Монгол улсын санхүүгын яам хүлээн зөвшөөрсөн .Санхүүгын тайлан нь ойлгожтой байх,ашигтай ,Ня-бо нь шийдв

Оршил 2
Олон улсын стандаартын дагуу гаргахыг Монгол улсын санхүүгын яам хүлээн зөвшөөрсөн .Санхүүгын тайлан нь ойлгожтой байх,ашигтай ,Ня-бо нь шийдвэр гаргачдыг ашигтай мэдээллээр хангах ёстой.Харьцуулсан байх ба нэг аргыг тууштай хэрэглэсэн ,материаллаг ,мэдээллийг бүрэн агуулсан, зардлын хувьд үр ашигтай байх.Ач холбогдолтой, урдчилсан таамаглал гаргах боломж олгох,цаг хугцаандаа дохирсон байх.Найдвартай ,үнэ зөв,хянуулсан ,төвийг сахисан байх ёстой.

Оршил 1

Нягтлан бодох бүтгэл нь эдийн засгийн шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг хэмжиж үнэлж ,бүртгэж боловсруулдаг систем юм.Манай улс нь эдийн засагт шилжсэнээр аж ахуйн нэгж байгуулгуудтай бизнесийн харилцаа тогтоон хамтран үйл ажилгаа явуулж байна.Гадаадийн байгууллагтай харьцаатай аж ахуйн нэгж нь хоорондоо өөрсдийн үйл ажилгааныхаа үр дүнг тусгасан санхүүгийн тайлан мэдээгээ солилцож эхэлсэн.

Зарчим 15

Гуйвал та авах болно, эрвэл та олох болно, тогшвол хаалга танд онгох болно....
25. Боломжтой бүхнээс, хүн бүрээс бизнесийнхээ мэдлэгийг дээшлүүлэх тэр зүйлсийг суралцаж бай.
Хамгийн чухал нь өөрийн дуртай зүйлийг хийж дур хүсэлтэй ажиллаж, амьдар.

Зарчим 14

23. Бизнес бүр өөрийн эзнийхээ мэдрэмжийн тусгал байдаг. Өөрт байгаа зөв итгэл үнэмшлээ тэтгэж дэмж. Та бүхнийг хийх чадвартай бөгөөд та нэгэнт үүнд итгэсэн цагт таныг хязгаарлах хүч үгүй болно.
24. та ихийг өгөх тусам ихийг авах болно. Энэ нь зөвхөн санхүүгийн талаас байгаад зогсохгүй түүнээс илүү чухал сэтгэл ханамж, өөрөөрөө бахархах таашаал, баяр баясгалан, хайр хүндэтгэлийг хүртэх болно.
Зарчим 15

Зарчим 13

21. -Хөлсөлж ажиллуулж байгаа хүмүүстээ хариуцлагыг нь сайтар ойлгуулсны дараа тэдэнд өөрийнхөө энэ ажлыг хийх эрхийг үлдээ.
22. Ажилдаа дуртай байх хүмүүсийг олж ажиллуул. Хүнийг зөв ажлын байран дээр нь тавь. Тэдэнд хариуцлагыг нь ойлгуулж өгөх юм бол тэд хариуд нь хариуцлагатай байж чадах болно.

Зарчим 12

19. Ашгаасаа буяны байгууллагууд болон өөрийн хүмүүстээ өгөөмөр өглөг өгч бай. Ингэснээрээ та нийгэмдээ хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.
Мөнгө нь хүний амдралын хэмжүүр болж чадахгүй.
20. Бизнесийн гурван чухал зарчим бол: -өөрчлөлтөнд дурла, түүнд нээлттэй хандаж сур.-Бусадтай тогтоосон харьцаа тань хэцүү тэмцэл биш харин бүжиглэж байгаа мэт хөнгөн, уян хатан байх ёстой.

Зарчим 11

17. Таны мөрөөдлийг бодит байдал болгоход туслах маш олон хүч бий болсон байна.
18. Эзэн болсноор танд хариуцлага бий болдог. Бизнес эрхлэгч нь өөрийн ажилчдын өмнө болон хрээлэн байгаа орчныхоо сайн сайхан байдлын өмнө хариуцлага хүлээдэг. Хэрвээ та бусдын хөдөлмөрийг мөлжихгүйгээр бизнес эрхлэх боломжгүй бол та анхнаасаа энэ бизнесийг эхлэх хэрэггүй.

Зарчим 10

15. Үлдсэн бэрхшээлтэй нь тэмцэх, даван гарах дотоод хүч танд аль хэдийн бий болсон гэсэн үг.
16. Хоёр төрлийн менежмент байдаг нь хямралын болон зорилгын менежмент юм. Хямралын менежментийн үед өдөр тутмын ажилд хэт төвлөрснөөр нэг алхам ухарч бизнесийн ерөнхий зургаа харж чаддаггүй. Нарийн, бодитой бизнес төлөвлөгөөгөөр өөрийн мөрөөдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа дэмжүүл.

Зарчим 9

14. Өөрийн амжилтыг та л биелүүлж, хэрэгжүүлж чадах бөгөөд үүний адилаар амжилтаа та л ганцхан зогсоож, саатуулж чадна. Хэрвээ таны амжилтыг харах алсын хараа айдас, эргэлзээнээс тань давуу байж чадвал та амжилт гаргаж чадна. Таны хүсэл мөрөөдөл тань зорилго болон хувирсан тэр цагт тулгарах бэрхшээлийн тань 90% арилан одлоо гэсэн үг.

Зарчим 8

12. Өөрийн хувийн ашиг сонирхол болон бусад эздүүдийн ашиг сонирхолоос компанийхаа ашиг сонирхлыг ямагт хамгийн түрүүнд тавьж бай.
13. Ашгийн хувиас мэдэгдэхүйц хэмжээгээр ажилчдыг шагнах нь урт аугацаанд компаний байдал илүү сайжрах бөгөөд энэ ашгаа хуваарилахгүйгээр бүгдийг нь эздүүд авч басанаас ч илүү ашгийг олдог.

Зарчим 7

10. Өдөр бүр өөртөө цаг гаргаж өөрийн зорилгоо эргэн харж, сэргээж байхийг хичээж бай.
11. Ажилаа төлөвлө. Төлөвлөсөнөөрөө ажилла. Таны амжилт хүлээж байснаас тань өөр байж болно. Гэхдээ шинэ шинэ бэрхшээл, саадууд, шинэ боломжууд гарч ирэх тэр өөрчлөлтөнд уян хатан хандаж төлөвлөгөөгөө тохируулан өөрчилж бай. Таны төлөвлөж байснаас бизнес тань таван жилийн дараа тэс өөр болсон ч байж болох юм.

Зарчим 6

8. Саад бэрхшээл бүрийн цаана түүнтэй тэнцүү хэмжээний, заримдаа түүнээс ч илүү боломж нуугдаж байдаг. Амьдрал гэдэг төвөгтэй асуудлаар дүүрэн байдаг ч мөн боломжуудаар дүүрэн байдаг гэсэн үг.
9. Муу бизнес гэж байдаггүй. Харин муу менежер гэж л байдаг. Сайн менежер бол ямар ч бизнесийг амжилтанд хүргэж чадна. Харин муу менежер ямар ч бизнесийг сүйрэлд хүргэж чадна.

Зарчим 5

6. Аливаа амжилт олсон бизнес бүр алсын хараан дээр тулгуурласан байдаг бөгөөд өөрийн бүтэлгүйтэл дээр биш харин олох амжилт дээрээ төвлөрч ажиллаж сур.
7. Та мөнгө олохоос илүү өндөр зорилготойгоор бизнесийг хийх ёстой. Таны зорилго өндөр байх тусмаа таныг араас тань түлхэх хүч улам их болж та өөрийн зорилгод илүү хурдан хүрэх болно.

Зарчим 4

5. Таны төлөвлөгөө нь гадаад болон дотоод саад бэрхшээлүүдийг даван гарах хэмжээний хүчтэй, сайн хийгдсэн байх ёстой. Гадаад саад бэрхшээлүүд гэдэгт хөрөнгийн дутагдал, эдийн засгийн болон зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн ордог бол дотоод саад бэрхшээлд гэдэгт айдас, эргэлзээ, өөртөө итгэх итгэлийн дутагдал, мэдлэг , туршлагын хомсдол орно.

Зарчим 3

4. Эхэлж байгаа бизнесийн хувьд төсөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их зардал гардаг бөгөөд хүрэх гэсэн зорилгодоо хоёр дахин урт хугацааны дараа хүрдэг. Та гарч болох, хүлээж болох бүх зардлуудаа хангалттай нөхөж чадах хэмжээний мөнгийг хөрөнгө оруулагчдаасаа хүсэх хэрэгтэй. Мөн энэ бүх зардлаа тооцсны дараа түүний 15% тай тэнцэх хэмжээний нэмэлт зардлыг хүлээгдээгүй, гэнэт гарах зардалд төсөвлөн оруулж өгөх хэрэгтэй.

Зарчим 2

3. Бизнес төлөвлөгөөг бичихийн өмнө бизнесийнхээ “төгс дүрслэлийг” бий болгох хэрэгтэй. Таван жилийн дараа таны хүсэж байсан шигээр бизнес тань амжилтанд хүрчээ гэвэл та тэр үед юу хийхийг хүсэх, ямар байхыг хүсэж байна гэдгээ жагсаан бич. Дараа нь бизнесийнхээ бусад гишүүдийнхэйгээ харьцуулж үз.

Бизнесийн хорин таван зарчим ба туршлага

1. Компани бүрт нарийн, тодорхой бичигдсэн бизнес төлөвлөгөө хэрэгтэй бөгөөд үүнд эхний жилийн зорилго болон таван жилийн ирээдүйг үгээр болон тоон үзүүлэлтээр харуулсан байх ёстой. Сайн бичигдсэн төлөвлөгөө гэдэг бол таны газрын зураг, ирээдүйн тань хараа байх болно.
2. Таны бизнес төлөвлөгөө тань таны зорилгыг сүрлэг байдлаар дүрсэлсэн товч эрхэм зорилгоор эхлэх ёстой.

Хүний нөөц 22

Ингэж нэр дэвшигч нэг бүрийг нарийвчлан судалж шинжилсэний эцэст тухайн ажлын байранд тэнцэх хамгийн сайн нэр дэвшигчийг эцсийн байдлаар сонгож, улмаар энэ талаар шийдвэр гаргаж мэдээлнэ.
Дүгнэлт
Байгууллагын ажилд авах хоёрдахь алхам бол нэр дэвшигчийн дотроос сул чөлөөтэй байгаа ажлын байрны шаардлагыг хангах хүмүүсийг сонгож тодорхойлох явдал юмаа. Сонголтын ерөнхий зорилго нь байгууллагын хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцэх хүний нөөцийг олж авах явдал юмаа. Байгууллагын хүний нөөцийн сонголтонд хүний нөөцийн мэргэжилтэнгүүдээс гадна шугаман менежерүүд чухал үүрэгтэй.

Хүний нөөц 21

Сонголтын долдугаар үе шат. Ажилд авах тухай шийдвэр гаргалт. Энэ үе шат нь хүний нөөцийн албаны менежерүүд сул ажлын байр байгаа үйлдвэрлэлийн салбар нэгжийн удирдлагуудтай хамтран бүр нэр дэвшигчдийн мэргэжлийн сонголтын үр дүнг харьцуулан үнэлж, улмаар дүн шинжилгээ хийдэг.

Хүний нөөц 20

Сонголтын зургаа дахь үе шат. Эмнэлгийн үзлэгт оруулах. Ихэнхи үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын хувьд ажилтнуудаа эмнэлгийн үзлэгт оруулсан байхыг шаарддаг. Нэр дэвшигчийг сонголтын явцад эмнэлгийн үзлэгт оруулах нь ажилд орсны дараа эрүүл мэнд хохирсон гэж тэтгэмж хөнгөлөлт авах талаар ямар нэгэн гомдол гаргахад үндэслэлийг тогтоох, халдварт өвчнийг тээгчдийг авахыг арилгах зэрэг ач холбогдолтой.

Хүний нөөц 19

1. Мэргэжлийн шаардлагыг тодорхойлохоор хягаарлах
2. Санал болгож буй албан тушаал ажлын байрны шаардлагад ажилтаны ажил хэргийн хувийн болон мэргэжлийн шинжүүдийн тохирох эсэхийг тогтоож өгдөг.
Сонголт тав дахь үе шат. Төгсөлтийн үе шат сонголтын дээрхи бүх үе шатуудыг амжилттай давж гарсан нэр дэвшигчид төгсөлтийн ярилцлагад орж ирээдүйн гүйцэтгэх ажил үүрэг, авах цалин хөлс, эдлэх хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашид энэ нь тухай н байгууллагад ажилд орох эсэхээ шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлдэг.

Хүний нөөц 18

Эцэст нь ярилцлагын үр дүнгийн талаар дүгнэлтийг чөлөөт хэлбэрээр товчхон бичиж нэр дэвшигчийн анкетад хавсаргана.
Сонголт дөрөвдэх үе шат. Мэргэжлийн шаардлагын магадалгаа нь ажилд авах үйл явцад ажилтануудыг сонгох үед хийгддэг. Мөн ажиллаж буй ажиллагсадынхаа хувьд атесстатчилах болон албан тушаал дэвшүүлэх үед дараах хоёр аргыг хэрэглэнэ.

Хүний нөөц 17

Ярилцлага явуулахад дараах үндсэн нийгэм- сэтгэл зүйн шаардлагуудыг мөрдвөл зохино. Үүнд
• Өмнө бэлтгэсэн ярилцлагын төлөвлөгөөтэй байх
• Ярилцлагын эхэнд нэр дэвшигчид тохиолдож болох дарамтыг арилгах
• Ярилцлагын арга барил нь сайн дурын, урам өгөхөд чиглэсэн байх
• Нэр дэвшигчидэд чөлөөтөй илэрхийлэх боломжийг олгох
• Бодит байх, нэр дэвшигчдэд санал бодлоо чөлөөтөй хэлэх боломжийг олгох
• Бодит байх, нэр дэвшигчийн тухай анхны сэтгэгдлийг анхааралдаа авахгүй байхыг эрмэлзэх, дүгнэлтийг ярилцлага дууссаныг дараа хийх

Хүний нөөц 16

“В” хэлбэрийн ярилцлагын явцад ярилцлага авагч байгууллагын төлөөлөгч нь хөндөх ёстой асуултуудын жагсаалтыг өмнө гаргаж бэлтгэдэг. Ярилцлагыг ихэвчлэн байгууллагын хүний нөөцийн албаны мэргэжилтэн болон нэр дэвшигчийн ажлын байрны харъяа удирдлагын хэлтэс, хэсэг, албаны төлөөлөгч явуулах ёстой.

Хүний нөөц 15

Иймэрхүү хэлбэрийн ярилцлага нь хязгаарлагдмал шинжтэй ба авч буй мэдээлэл нь тодорхой цэгцтэй, дэс дараалалтай байх боломжийг хангаж чаддаггүй.
“Б” хэлбэрийн ярилцлагыг явуулахын тулд эхлээд үндсэн асуултуудыг бэлтгэдэг ба ярилцлага авагч “ турших” асуултуудыг бэлтгэж болно. Хэдийгээр энэ арга ярилцлага явуулагчаас илүү их бэлтгэлийг шаардах болов А хэлбэрийнхээс илүү уян хатан байдгаараа давуу талтай юм.

Хүнийй нөөц 14

Энэ тохиолдолд мэдээлэл солилцох ажиллагаа ихэвчлэн асуулт хариултын хэлбэрээр явагддаг. Дээхи дурьдсан ярилцлагын хэлбэрүүд өөр хоорондоо ялгаатай байдаг.
“А” Хэлбэрийн ярилцлагын хувьд ярилцлага явуулж буй хүн асуух асуултаа өмнө нь бэлтгэсэн байдаг бол түүнээсээ ер хазайдаггүйээ. Ихэнх асуултууд хэд хэдэн бэлэн хариулт бүхий хувилбартай байдаг бөгөөд ярилцлага явуулж буй хүний хариултыг өөрийн бэлтгэсэн хариултын тохирох хувилбарын өмнө тэмдэглэхэд хангалттай.

Хүний нөөц 13

а. Өмнө нь сайтар бэлтгэсэн асуултуудын загвараар
б. Сулавтар хэлбэржүүлсэн байдлаар
в. Тусгайлан бэлтгээгүй байдлаар явуулах зэрэг болно.
Аль ч хэлбэрийн ярилцлагын зорилго нь ажил горилогчын хувийн болон ажил хэргийн чанарын талаар шаардлагатай мэдээллийг цуглуулж баримтлан мэдээллийг шалгахад оршино.

Хүний нөөц 12

Мөн эхний ярилцлагын явцад өргөдлийн маягтын мэдээллийг шалгаж баталгаажуулах боломж олгодог. Энэ шатны ярилцлагыг амжилттай давсан нэр дэвшигчид сонголтын дараагийн шатанд орох эрхийг олж авдаг.
Ярилцлагын үр дүнд тодрхой мэргэжил ур чадварын албан ёсны шаардлагыг хангасан хүмүүсийг сонгодог юмаа. Ярилцлагыг зохион байгуулах дараахь хэд хэдэн хандлага байдаг.

Хүний нөөц 11

Сонголын гуравдахь үе шат. Ярилцлага. Энэ үе шатны ажлыг янз бүрийн аргаар зохион байгуулж болно. Үйл ажиллагааны зарим нэг төрлүүдийн нэр дэвшигчид хүний нөөцийн хэлтэс, үлдсэн нэр дэвшигчид нь ирээдүйн холбогдох үйлдвэрлэл эсвэл үйлчилгээний салбар нэгжийн менежерүүд рүү очиж ярилцлага хийхээр зохион байгуулж болох юм. Энэ тохиолдолд хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн эсвэл шугаман менежерүүд тэдэнтэй урьдчилан сонголтын зорилгоор ярилцлага хийдэг.

Хүний нөөц 10

Үүнээс гадна ялангуяа удирдах өндөр зэрэглэлийн албан тушаалын хувьд өмнө хийж байсан ажлын үнэлгээ шаардагдах нөхцөл үүсч болох юмаа. Өөрөөр хэлбэл, урьд нь ажиллаж байсан байгууллагын тодрхойлолтын хэрэгцээ бий болж болно. Энэ талаар зөвшөөрсөн журмын дагуу амаар болон бичгээр үнэлгээг авдаг.

Хүний нөөц 9

Сонголтын хоёрдахь үе шат. Эхний үе шатанд сонгогдсон нэр дэвшигчдийн талаархи мэдээлэлийг нарийвчлан судлаж, боловсруулалт хийсний дараа ярилцах асуудлуудыг бэлтгэдэг. Энэ ажилд зөвхөн хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэнүүд төдийгүй нэр дэвшигчдийн хөдөлмөрийн үйл ажиллагаа төлөвлөгддөг үйлдвэрлэлийн цех, тасаг нэгжийн удирдлага оролцох хэрэгтэй байдаг.

Хүний нөөц 8

Сонголтын эхний үе шат. Өргөдлийн маягтаар сонголт хийх арга. Энэ нь болохоор ажил горилогчдын өнгөрсөн ба одоогийн байдлын талаар мэдээлэл олж авахад ашигладаг. Өргөдлийн маягт эсвэл анкетийг нэр дэвшигчдээр бүрдүүлэлтийн явцад бөглүүлж, харин сонголтын явцад тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгч цаашдын сонголын үе шатанд оролцуулах эсэх талаар шийдвэр гаргадаг.

Хүний нөөц 7

Сонголтын арга техник: Ажил горилогчдын талаар найдвартай үндэслэл сайтай мэдээлэл олж авахын тулд сонголын олон янзын арга техникийг ашигладаг. Жнь: Өргөдлийн маягт бөглүүлэх, намтрыг нь бичүүлэх, боловсрол ба туршлагыг нь үнэлэх, бичгийн тестүүд авах ялангуяа түгээмэл хэрэглэддэг танин мэдэх чадвар болон сэтгэлзүйн тестүүд гэх мэт. Хүний нөөцийн сонголын үйл ажиллагаа нь хоорондоо харилцан холбоо бүхий хэд хэдэн үе шатаас бүрддэг

Хүний нөөц 6

Сонголт хийх нийтлэг арга хэрэгсэл:Сонголт нь ажилд орохоор өрсөлдөж буй хүмүүсийн мэдээллүүд дээр тулгуурлан тэдний ажлын амжилт гаргах боломжийг тооцох,тэдгээрийн дотроос хамгийн өндөр оноотой хүнийг ажилд авах үйл явцуудыг агуулж байдаг.Өргөдөл гаргагчдын мэдээллийг өргөдлийн маягт, тест,ярилцлага,шалгах хуудас зэрэг олон аргаар цуглуулдаг.

Хүний нөөц 5

АНУ-ын саяхны судалгаагаар байгууллага буруу ажилтан авсанаас бүтээмж болон сургалтанд дунджаар 5000 долларын хохирол хүлээдэг гэсэн тооцоо гарчээ.Сайн ажилтан авахад тусалдаг нэг нийтлэг арга нь Ажилд орохоор өрсөлдөж байгаа хүмүүст байгууллагын тухайн ажлын гүйцэтгэл нь хэрхэн байх ёстойг харуулах даалгаврыг өгч өрсөлдүүлэн шалгаруулах явдал мөн.

Хүний нөөц 4 Гаднаас ажилд авах: Байгууллагын гаднаас боловсон хүчнүүдийг ажилд авахад олон арга хэрэгсэл ба эх үүсвэрийг ашиглаж байдгаараа онцлогтой

Хүний нөөц 4
Гаднаас ажилд авах: Байгууллагын гаднаас боловсон хүчнүүдийг ажилд авахад олон арга хэрэгсэл ба эх үүсвэрийг ашиглаж байдгаараа онцлогтой. Жишээ нь : Зар сурталчилгааны хэрэгсэлүүдийг ашиглах,сургуулиуд,улсын ба хувийн ажил эрхлэлт,зуучилах газруудаас ажилтан авч болно.Гаднаас ажилтан авахад анхаарах зүйл нь зохимжтой арга хэрэгслийг сонгох явдал юм.

Хүний нөөц 3

Ажилд авах эх үүсвэр:Ажилд орогсод хааана байдаг вэ гэвэл тэднийг нэг бол байгууллагын дотрооснэг бол гаднаас авдаг. Дотроос ажилд авах:Энэ нь одоогийн ажиллагсадаас авна гэсэн үг.Байгууллагын дотроос тушаал дэвшүүлэн орон тоонд авах бодлого нь байгууллагын доторхи ёс суртахууныг бэхжүүлэх ба өндөр чадвартай ажиллагсадыг алдахаас сэргийлж тусалдаг.Энэ эх үүсвэрийн нэг дутагдалтай тал нь тухайн ажилтан шинэ ажилд орох үед түүний хуучин албан тушаалд хэн нэгэн хүн заавал очиж ажиллах ёстой байдаг.

Хүний нөөц 2 Нэг талаас маш цөөн хүн ажилд орох хандлага нь сонголтыг бууруулах буюу тухайн албан тушаалд хүн тэнцэхгүй явдал гарагаж болох талтай.Нөг

Хүний нөөц 2
Нэг талаас маш цөөн хүн ажилд орох хандлага нь сонголтыг бууруулах буюу тухайн албан тушаалд хүн тэнцэхгүй явдал гарагаж болох талтай.Нөгөө талаас хэтэрхий олон хүн ажилд орохоор хандах нь хүсүүштэй зүйл биш бөгөөд учир нь ярилцлага болон тестийн аргыг ашиглаж ажилтан авч байгаа тохиолдолд зардал болон хугацаа шаарддаг.

Хүний нөөц 1

Сонголтын ерөнхий зорилго нь байгууллагын хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцэх хүний нөөцийг олж авах явдал юм.Үр ашигтай сайн сонголт байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд түлхэц болдог.
Ажилд авах гэсэн ойлголт нь тухайн ажилд орох сонирхолтой хүмүүсийг олж илрүүлэх анхаарлыг нь татах нээлттэй үйл явцууд юм.Энэ үйл явцын гол зорилго нь чадвартай хүмүүсийг олж илрүүлэхэд оршино.

Хүний нөөцийн сонголт

Байгууллагын ажилд авах үйл явцын хоёр дахь алхам бол нэр дэвшигч нараас сул чөлөтэй байгаа ажлын байрны шаардлагыг хангах хүмүүсийг сонгож тодорхойлох явдал юм.Үр ашигтай сонголт нь чадварлаг мэргэшисэн ажилчид шаардлагатай байгаа байгууллагын болон ажиллахыг сонирхож байгаа хувь хүний хэрэгцээг нийцүүлэн хангаж өгдөг.

Хасу 10

Зэрэг ажилыг чанартай гүйцэтгэж байсан бөгөөд ажил үйлчилгээ явуулж байхдаа ямарваа нэгэн зөрчил доголдол гаргаж байгаагүй.Нийт ажилтад нь 500 гаруй ажилчидтай ,одоогийн байдлаар Оюу толгойд 400гаад ажилчид ажиллаж байгаа болно.Дотооддоо 9 –н байгуулагтай ,гадаадад 4-н байгуулагтай харьцдаг болно.
Хаяг : Хасу Мегаватт ХХК Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,Чигисийн өргөн чөлөө 3-р хороо “мегаватт” ХХК-ний байр ш\х-440 Утас:976-11-632923 факс: 976-11345329

Хасу 9

Сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн эрчим хүчний барилга угсралтын ажлууд:
2005онд ДЦС -4 ТӨХК-н Шинчилийн 2-р шатны төсөлийн ажил,
• БАГЦ-5 БКЗ-420-140 маркийн 8-р зуухны шугам хоолой,хийц эд анги БАГЦ-7 БКЗ-420-140 бэлтгэх,угсрах
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 8-р зуухны шугам хоолойн хийц эд анги БАГЦ-7 БКЗ-420-140 бэлтгэх,угсрах эргэх механизмын засвар
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 6-р зуухны шугам хоолойн хийц эд анги бэлдгэх
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 6-р зуухны шугам хоолойн хийц эд анги бэлдгэх, угсрах эргэх механизмын засвар
• ДЦС-3 ТӨХК-н БКЗ-220-100 маркийн 7-р зуухны их засварын ажил.

Хасу 8

Зуухны экран хоолой Бүх төрлийн колектор
Агаар халаагчын кубууд Төрөл бүрийн булангууд
Төрөл бүрийн гагнаастай булан Хий-агаарын шугам хоолой
Үнс зайлуулагч болон нүүрс тэжээгчийн шнекүүд
Нүүрс тэжээгчийн хусууран гинж Лизен дугуй компенсатор
Лизен тэгш өнцөгт компенсатор Төрөл бүрийн ус халаагчууд
Төрөл бүрийн цилиндир болон конус арааны үйлдвэрлэл
Цахилгаан дамжуудах агаарын шугам дэд өртөөний мяталл хийц эд ангууд

Хасу7

Төслийн хэсэг
• Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн усан хаалтын зуухны шинэчлэлийн зураг
• ДЦС-4ТӨХК –н Шинчилийн 2-р шатны төслийн ажил , Зуухны экономайзар, уур халаагчийн хийц эд анги бэлдхэх зураг төсөл
• ДЦС-4 Шинэчлэлийн 2-р шатны төслийн ажил зуухны экран хоолойн хийц эд ангийг бэлтгэх зураг төсөл
Үйлдвэрлэлийн хэсэг
ДЦС болон ЦШС, машин механизмд зориулан тоног дөхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл.

Хасу 6


• Өрлөг дулаалгийн буулгах ажил
• Цилиндр ,хагас цилиндр ,сегментийн дулаалга
• Шилэн хөвөнгөөр хийгдсэн цилиндр ,хагас цилиндрийн шугам хоолойн дулаалга
• Дулаалсан шугам хоолойг хөнгөн цагаан лестээр гадарлах
• Дулаалгийн гадаргууг хуйлсан материалаар гадарлах
• Тусгаарлах ажил мөн зэврэлтээс хамгаалах ажил

Хасу 5

• Зуух даралтад сав,шугам хоолойн өрлөг дулаалалт
• Өндөр даралтын зуухны өрлөг
• Уурын болон усан хаалттын зуухны өрлөг
• Агаарын шугам хоолойн доторлогоо
• Жирийн шавран тоосог болон хөнгөн тоосгоор өрлөг хийх
• Хөнгөн тоосгоор өрлөг хийх
• Дулаан тусгаарлалтын хөнгөн тоосгон хийцийн өрлөг
• Үйлдвэрлэлийн технологын хоолойн дулаалга

Хасу 3

Хасу мегаватт ХХК дээрх засвар угсралтын ажлыг гүйцэтгэх болон хийц эд ангийг үйлдвэрлэхэд шаардагдах ,багж тоног дөхөөрөмж, суурь машин,тээврийн хэрэгсэл механизмаар бүрэн хангагсан бөгөөд мэргэжлийн хяналтын газруудаар тухай бүр шалгагдаг ,өндөр зэрэглийн мэргэжлийн ажилтан ажилчидтай. Улаанбаатар ,Эрдэнэт ,Дархан,Чойбалсан,Даланзадгад,Сүхбаатар хотуудын ДЦСболон ДШС-ний газруудад шинчлэл,засварын ажлыг чанартай гүйцэтгэж иржээ

Хасу 2 Үүнд:

• Усан хаалтын болон уурын зуух, хий-агаарын болон уур усны шугам хоолойн угсаралт,засвар өрлөг дулааны ажил
• Зуух, даралтад саванд усан шахалтын туршилт хийх ,теталл болон гагнуурын ажилд үл эвдэх сорилын аргаар чанарын шалгалт хийх
ДЦС-ын үндсэн болон туслах тоноглол,цахилгааны тоног дөхөөрөмжүүд ,сэлбэг материалын нийлүүлэлт.

   Хасу мегаватт ххк

1
Хасу мегаватт ххк 2000онд байгуулагдсан, Эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэд бүтцийн яамнаас Мэргэжлийн хяналтын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Дулааны цахилгаан станц Дуланы шугам сүлжээ зэрэг газруудад эрчим хүчний барилга угсралт,шинчлэл засварын ажлыг зураг төслөөс эхлэн турших, хүлээлгэн өгөх бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэдэг.

Tuesday, October 6, 2009

аав америкаар аялсан нь

Санхүү бүртгэлийн тайлан

   Хасу мегаватт ххк
Хасу мегаватт ххк 2000онд байгуулагдсан, Эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэд бүтцийн яамнаас Мэргэжлийн хяналтын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Дулааны цахилгаан станц Дуланы шугам сүлжээ зэрэг газруудад эрчим хүчний барилга угсралт,шинчлэл засварын ажлыг зураг төслөөс эхлэн турших, хүлээлгэн өгөх бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэдэг.Үүнд:
• Усан хаалтын болон уурын зуух, хий-агаарын болон уур усны шугам хоолойн угсаралт,засвар өрлөг дулааны ажил
• Зуух, даралтад саванд усан шахалтын туршилт хийх ,теталл болон гагнуурын ажилд үл эвдэх сорилын аргаар чанарын шалгалт хийх
ДЦС-ын үндсэн болон туслах тоноглол,цахилгааны тоног дөхөөрөмжүүд ,сэлбэг материалын нийлүүлэлт
Хасу мегаватт ХХК дээрх засвар угсралтын ажлыг гүйцэтгэх болон хийц эд ангийг үйлдвэрлэхэд шаардагдах ,багж тоног дөхөөрөмж, суурь машин,тээврийн хэрэгсэл механизмаар бүрэн хангагсан бөгөөд мэргэжлийн хяналтын газруудаар тухай бүр шалгагдаг ,өндөр зэрэглийн мэргэжлийн ажилтан ажилчидтай. Улаанбаатар ,Эрдэнэт ,Дархан,Чойбалсан,Даланзадгад,Сүхбаатар хотуудын ДЦСболон ДШС-ний газруудад шинчлэл,засварын ажлыг чанартай гүйцэтгэж иржээ.
Засвар угсралтын хэсэг
• Өндөр даралтын зуух, даралтад сав,шугам хоолойн засвар угсралт
• Уурын болон усан хаалтын зуухнуудын засвар угсралт
• Уур усны болон хий агаарын шугам хоолойн угсралт,хийц
• Матеалл хийцийн үйлдвэрлэл,угсралт
Өрлөг ба дулаан дусгаарлалтын хэсэг
• Зуух даралтад сав,шугам хоолойн өрлөг дулаалалт
• Өндөр даралтын зуухны өрлөг
• Уурын болон усан хаалттын зуухны өрлөг
• Агаарын шугам хоолойн доторлогоо
• Жирийн шавран тоосог болон хөнгөн тоосгоор өрлөг хийх
• Хөнгөн тоосгоор өрлөг хийх
• Дулаан тусгаарлалтын хөнгөн тоосгон хийцийн өрлөг
• Үйлдвэрлэлийн технологын хоолойн дулаалга
• Өрлөг дулаалгийн буулгах ажил
• Цилиндр ,хагас цилиндр ,сегментийн дулаалга
• Шилэн хөвөнгөөр хийгдсэн цилиндр ,хагас цилиндрийн шугам хоолойн дулаалга
• Дулаалсан шугам хоолойг хөнгөн цагаан лестээр гадарлах
• Дулаалгийн гадаргууг хуйлсан материалаар гадарлах
• Тусгаарлах ажил мөн зэврэлтээс хамгаалах ажил
Төслийн хэсэг
• Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн усан хаалтын зуухны шинэчлэлийн зураг
• ДЦС-4ТӨХК –н Шинчилийн 2-р шатны төслийн ажил , Зуухны экономайзар, уур халаагчийн хийц эд анги бэлдхэх зураг төсөл
• ДЦС-4 Шинэчлэлийн 2-р шатны төслийн ажил зуухны экран хоолойн хийц эд ангийг бэлтгэх зураг төсөл
Үйлдвэрлэлийн хэсэг
ДЦС болон ЦШС, машин механизмд зориулан тоног дөхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл.
Зуухны экран хоолой Бүх төрлийн колектор
Агаар халаагчын кубууд Төрөл бүрийн булангууд
Төрөл бүрийн гагнаастай булан Хий-агаарын шугам хоолой
Үнс зайлуулагч болон нүүрс тэжээгчийн шнекүүд
Нүүрс тэжээгчийн хусууран гинж Лизен дугуй компенсатор
Лизен тэгш өнцөгт компенсатор Төрөл бүрийн ус халаагчууд
Төрөл бүрийн цилиндир болон конус арааны үйлдвэрлэл
Цахилгаан дамжуудах агаарын шугам дэд өртөөний мяталл хийц эд ангууд
Сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн эрчим хүчний барилга угсралтын ажлууд:
2005онд ДЦС -4 ТӨХК-н Шинчилийн 2-р шатны төсөлийн ажил,
• БАГЦ-5 БКЗ-420-140 маркийн 8-р зуухны шугам хоолой,хийц эд анги БАГЦ-7 БКЗ-420-140 бэлтгэх,угсрах
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 8-р зуухны шугам хоолойн хийц эд анги БАГЦ-7 БКЗ-420-140 бэлтгэх,угсрах эргэх механизмын засвар
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 6-р зуухны шугам хоолойн хийц эд анги бэлдгэх
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 6-р зуухны шугам хоолойн хийц эд анги бэлдгэх, угсрах эргэх механизмын засвар
• ДЦС-3 ТӨХК-н БКЗ-220-100 маркийн 7-р зуухны их засварын ажил.
Зэрэг ажилыг чанартай гүйцэтгэж байсан бөгөөд ажил үйлчилгээ явуулж байхдаа ямарваа нэгэн зөрчил доголдол гаргаж байгаагүй.Нийт ажилтад нь 500 гаруй ажилчидтай ,одоогийн байдлаар Оюу толгойд 400гаад ажилчид ажиллаж байгаа болно.Дотооддоо 9 –н байгуулагтай ,гадаадад 4-н байгуулагтай харьцдаг болно.
Хаяг : Хасу Мегаватт ХХК Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,Чигисийн өргөн чөлөө 3-р хороо “мегаватт” ХХК-ний байр ш\х-440 Утас:976-11-632923 факс: 976-11345329

















Оршил
Нягтлан бодох бүртгэл нь эдийн засгийн шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг хэмжиж үнэлж ,бүртгэж боловсруулдаг систем юм.Манай улс нь эдийн засагт шилжсэнээр аж ахуйн нэгж байгуулгуудтай бизнесийн харилцаа тогтоон хамтран үйл ажилгаа явуулж байна.Гадаадийн байгууллагтай харьцаатай аж ахуйн нэгж нь хоорондоо өөрсдийн үйл ажилгааныхаа үр дүнг тусгасан санхүүгийн тайлан мэдээгээ солилцож эхэлсэн.Олон улсын стандартын дагуу гаргахыг Монгол улсын санхүүгийн яам хүлээн зөвшөөрсөн .Санхүүгын тайлан нь ойлгожтой байх,ашигтай ,Ня-бо нь шийдвэр гаргагчдыг ашигтай мэдээллээр хангах ёстой.Харьцуулсан байх ба нэг аргыг тууштай хэрэглэсэн ,материаллаг ,мэдээллийг бүрэн агуулсан, зардлын хувьд үр ашигтай байх.Ач холбогдолтой, урьдчилсан таамаглал гаргах боломж олгох,цаг хугацаандаа тохирсон байх. Найдвартай ,үнэ зөв,хянуулсан ,төвийг сахисан байх ёстой.













Онолын хэсэг
Санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь :
1. Нийт хөрөнгийн дүн 2.Өр төлбөр ба-Эзэмшигчийн өмчийн дүн
а.Үлдэгдэлийн тэнцэл б.Орлогын тайлан в.Өмч өөрчлөлтийн тайлан г.Мөнгөн гүйлгэний тайлан багтна.Хөрөнгөн дотроо: Эргэлтийн хөрөнгө,Эргэлтийн бус хөрөнгө орно.Эх үүсвэр дотроо: Өр төлбөр, Эзэмшигчийн өмч ба капитал багтна.
1. Бүртэглийн үндсэн загвар
2. Хөрөнгө, өр төлбөр болон хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн бүртгэл
3. Тусгай тайлан болон журнал
1. Бүртгэл гэдэг нь ямар нэгэн хэсэг нь санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр бүртгэх замаар дансдыг бүртгэж ангилж , эцсийн үр дүнг тайлбарлах явдал юм. Мөн Удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн шинжчанартай тоон мэдээллээр хангах явдал юм.
Бүртгэл нь:
-Үйл ажилгааны талаарх мэдээ тоо баримтыг цаашид ашгалхын тулд .Мэдээ тоо баримтыг боловсруулж, хадгалж ашигтай мэдээлэл болохуйцаар дахин боловсруулах.Шийдвэр гаргагчидад мэдээллийг дамжуулах. Гол зорилог нь шинжилгээ тайлбар хийх мэдээллийг ашиглаж чаддаг, төсөв зохиох ,зардлын шинжилгээ хийх орлогийн татварын тооцоо гаргах төлөвлөх хянах зэргийг агуулсан систем юм.Удирдлагын шийдвэр гаргалтанд:Төлөвлөлт: Үйл явдлын дэс дараалал дэг журмыг томъёолж өгдөг процесс юм. Хяналт: Төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн эсхийг тодорхойлж, өгдөг процесс . Үнэлгээ: Шийдвэр гаргалтын системийг бүхэлд нь агуулагч бөгөөд шийдвэр гаргалтын системийг сайжруулах зүйлсийг судлах процесс юм.Аж ахуйн нэгж гэдэг нь бие дааж тайлан баланс гаргадаг банкинд харилцах данстай хуулийн итгээд ба татвар төлдөг байх ёстой.Аж ахуйн нэгжийн балансанд нөлөө үзүүлэх ажил гүйлгээг гарсан тухай бүрд нь бүртгэх ёстой. Тухайн байгууллага нь хөрөнгө, өглөг капиталд гарсан ажил гүйлгээг нэг бүрийг нь тухайн хугацаанд нь бүртгэж тэдгээр мэдээллийг хуримтлуулж хадгалж чаддагаараа НББ-н өвөрмөц аргачлал бол дансны харьцаа болно.
Хөрөнгө : Бизнесийн хяналт эзэмшилд байдаг үнэ цэнэтэй эдийн засгийн нөөцүүдийг хөрөнгө гэнэ. Мөнгөн хөрөнгө авлага бараа материал үндсэн хөрөнгө орно. Өр төлбөр: Бусдаас авсан эргүүлж төлөгдөх ёстой хөрөнгийг бүрдүүлж байгаа эх үүсвэрийг өр төлбөр гэнэ. Өглөгийн данс: өрийн бичиг, цалингийн өр татварын өр. Эзэмшигчийн капитал: Тухайн аж ахуйн нэгжийн эзэмшигчидын оруулсан хөрөнгө оруулалтыг эзэмшигчийн капитал гэнэ. Компанийн хөрөнгө нь 4 бүлэгт хуваагддаг. Үүнд: Эргэлтийн хөрөнгө, Хөрөнгө оруулалт ,Үндсэн хөрөнгө , Бодит бус хөрөнгө нэмээд Бусад хөрөнгө орно. Эргэлтйн хөрөнгө нь нэг жилээс доош үйл ажиллагаа эргэлтэнд орж эргээд мөнгө болон хувирах чадвартай хөрөнгө орно. Хөрөнгө оруулалт нь нэг жилээс дээш худалдан авсан үнэт цаас, ирээдүйд ашиглах газар ашиглагдаагүй тоног төхөөрөмж, мөн өр барагдуулах баримт тоног төхөөрөмж худалдан авахын тулд хуримтлуулсан мөнгөн сан орно. Үндсэн хөрөнгөд аж ахуйн үйл ажиллагаанд газар, барилга, машин, тоног төхөөрөмж гэх мэт орно. Бодит бус хөрөнгөд нь бодитойгоор оршдоггүй үнэ цэнэ бүхий урт хугацаат хөрөнгийг хэлнэ.
Өр төлбөр нь: Богино хугацаат, Урт хугацаат гэж 2 ангилна. Богино хугацаат өр төлбөр нь нэгээс доош жил үйл ажилагааны эргэлтийн дотор төлөгдөх өр төлбөр юм. Урт хугацаат өр төлбөр нь нэгээс дээш жил дотор төлөгдөх өр төлбөр юм. Эзний өмч ба катитал нь хуримтлагдсан катитал ба хуримтлагдсан ашгаас бүрдэнэ. Орлогийн тайлан: Энэ тайлан нь ашиг яаж бий болсоныг харуулдаг. Хураангуй ба дэлгэрэнгүй гэж хоёр ангилдаг. Компанийн удирдлагад зориулж үйл ажиллагааг шинжлэхэд хэрэг болдог дэлгэрэнгүй тайлан. Орлогын хураангуй тайланг ганц шатад ба олон шатад гэж ангилдаг. Мөнгөн хөрөнгийн бүртгэлд дараах ойлголт хамаарагдана. Үүнд: Мөнгөн хөрөнгийн тухай ойлголт, жижиг мөнгөн сан , банкны зохицуулалт. Мөнгөн хөрөнгийн бүртгэл: Мөнгөн хөрөнгө эргэрлтйин хөрөнгийн хамгйин тогтворгүй хөрвөх чадвартай хөрөнгө ба гүйлгээний хэрэгслийн үүрэг гүйцэтгэж бүртгэл тооцооны ажлын хэмжүүр болдог. Жижиг мөнгөн сан нь: мөнгөний зарлагыг нь хянах үүднээс бүх зарлагыг чекээр хийхийг шаарддаг. Бага хэмжээний мөнгөнд чек бичихгүй жижиг мөнгөн сан байгуулдаг. Мөнгөний илүүдэл ба дутагдал кассын нярав бэлэн мөнгөөр ямар нэгэн төлбөр хийх ба орлого хүлээн авахдаа анхааралтай байдаггүйгээс тэр өдрийн эцэст илүүдэх ба дутах явдал гардаг. Энэ үед л “Мөнгөний илүүдэл ба дутагдал” дансыг нээж хөтөлдөг. Тайлант хугацааны эцэст “Мөнгөний илүүдэл ба дутагдал” нь дебет үлдэгдэлтэй бол зардлын , кредит үлдэгдэлтэй бол орлогын данс болж орлогын тайланд тусгагддаг. Банкны зохицуулалт : тухайн байгуулга ба харилцагч банк хоёр нь мөнгөн хөрөнгийн өсөлт бууралтыг тодорхой мэдэж байхын тулд тус тусдаа данс дебет нь нөгөөгийнх нь кредит болдог.
Бараа материалын бүртгэл: үйлдвэрлэл эрхэлдэг пүүс, компаниудын хувьд бараа материал нь 2 төрөлд хуваагддаг. -түүхий эд материал -дуусаагүй үйлдвэрлэл -бэлэн бүтээгдэхүүн Бараа материалын хэмжээг тодорхойлох: тайлангийн эцэст дэх бараа материалын өртөг нь доорх ¬ зүйлсээс хамаардаг. -Тоо ширхэг -Нэгжийн үнэ -Тооллого нь 3үе шатаас бүрддэг: -Бэлэн байгаа бараа материалыг тоолох -Бараа материал бүрийн нэгжийн үнийг тодорхойлох . Үндэсний хөрөнгийн өртгийн бүрэлдэхүүн: Үндсэн хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэлийн процесст олон удаа оролцдог, хэлбэр дүрсээ алддаггүй, аажмаар элэгдэж, элэгдлээ өртгөөрөө дамжуулж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний өөрийн өртөгт шингээж байдаг биет хөрөнгө юм. Өр төлбөрийг зохицуулах: Өр төлбөрийг зохицуулахад цаг хугацаа чухал байдаг.Өр төлбөрийг өр үүссэн үед бүртгэдэг. Өр төлбөрийг үнэлэх:өр төлбөр нь ихэвчлэн балансад төлөгдөх дүн буюу авсан бараа үйлчилгээний зах зээлийн үнээр үнэлэгдэн тусгагддаг. Ихэнх өр төлбөрийн дүн тодорхой мэдэгдэж байдаг ба заримыг нь тооцоолох хэрэгтэй болдог. Тодорхой өр төлбөр: Гэрээ буюу хэлэлцээгээр дүн нь яг хэмжигдэж чадах богино хугацаат өр төлбөрийг тодорхой өр төлбөр гэнэ. Тодорхой өр төлбөртэй холбоотой бүртгэлийн гол асуудал бол өр төлбөрийн дүн ба түүний оршин буйг тооцох юм. Тодорхой өр төлбөрт Өглөгийн данс, Богино хугацаат баталгаат өглөг, Ноогдох ашгийн өглөг, Банкны зээл, Худалдааны ба онцгой татварын өглөг, Урьдчилж орсон орлого зэрэг хамаарагдана. Өглөгийн данс нь богино хугацаат өр бөгөөд бэлтгэн нийлүүлэгчээс зээлээр бараа үйлчилгээ авах үед үүсдэг. Компаниуд бэлтгэн нийлүүлэгч тус бүр дээр данс нээж Өглөгийн дансны туслах дэвсгэр хөтөлдөг. Хөрөнгийн татварын өглөг : Аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй хөрөнгийнхөө тодорхой хувиар засгийн газарт хөрөнгийн татвар төлж байдаг,хөрөнгийн төрлөөс хамаарч татварийн хэмжээ өөр өөр бөгөөд ихэнх тохиолдолд тухайн тайлангийн хугацаанд хэдийн хэр татвар төлөх нь тодорхойгүй байдаг тул урьд оны жишгээр бүртгэлд тусгадаг. Хуримтлагдсан ашгийн бүртгэл: хуримтлагдсан ашиг гэдэг нь компанийн ашгийн нийлбэрээс янз бүрийн алдагдал,ноогдол ашгийг хассан болон хуримтлагдсан капиталаас үүсэн ашиг юм. Хуримтлагдсан ашиг нь компаний хөрөнг биш юм. Хуримтлагдсан ашиг нь ашиг олсны үндсэн дээр компаний хөрөнгө нэмэгдсэн болохыг илэрхийлдэг. Өмнөх үеийн залруулга нь өмнөх тайлангийн хугацаанд гарсан боловч өмнөх тайлангийн хугацаанд тусгагдаагүй үйл ажиллагааг тухайн тайлант хугацаанд илэрхийлэх явдал юм. Тийм тохиолдолд тухайн тайлангийн хуримтлагдсан ашгийн тайланд тусгадаг. Хувьцаагаар ноогдох ашиг нь мөнгөн ноогдол ашиг шиг ямар нэгэн хөрөнгө хувиарладаггүй учраас компанийн хөрөнгө болон өр төлбөрийг өөрчлөлтөнд оруулахгүй зөвхөн компанийн капиталыг өрчлөлтөнд оруулдаг. Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хөдлөлийн тайлан нь хувь нийлүүгэлчдийн хөрөнгийн өөрчлөлтийг тусган харуулдаг. Уг тайлан нь жилийн турш хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хувьд гарсан өөрчлөлтийг илүү сайн харуулж чаддаг учраас ихэнхи компаниуд хуримтлагдсан ашгийн тайлан гаргахаас илүү уг тайланг гаргадаг. Корпорацийн орлогын тайлан: орлогын тайлангийн хэлбэр нь түүний стандарт хэлбэрээс арай уян хатан байж болно. Тайлант хугацааны бүх орлого зарлагыг өмнөх тайлант хугацаааны залруулгыг авч үзэхгүйгээр илэрхийлнэ.
Мөнгөн гүйлгээний тайлан: тайланг бэлтгэхдээ орлогийн тайланг зэрэгцүүлсэн баланс зэрэг мэдээллийг ашиглана. Үндсэн үйл ажилгааны мөнгөн гүйлгээг тодорхойлох үндсэн үйл ажилганаас хэдий хэр ашиг олсон гэдгийг харуулхаас биш үр дүн дэх мөнгөн орлого зарлагыг харуулдаггүй. Орлого нь мөнгөөр орж ирээгүйч орлого гэж тооцдог зардал нь мөнгөр гараагүй ч зарлага гэж үздэг акруал систем дээр үндэслэгдэн зохиогддог. Орлогийн тайланг мөнгөн суурьт шилжүүлэх шаардлагатай. Орлогийг мөнгөөр орж ирсэн үед орлого гэж тооцож зарлагыг мөнгөөр гарсан үед зарлага гэж тооцох зохицуулалтыг ашиглана.
Ерөнхий журнал : бүртгэл нь байгуулгийн том жижгээс хамаарна, жижиг байгуулга нь бүх ажил гүйлгээг ерөнхий журналд тусгаад дараа нь ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичсэний үндсэн дээр баланс гарна. Том компани нь тусгай дэвтэр нэмж бүртгэнэ. Борлуулалтын журнал :нь зээлээр хийгдсэн борлуулалтыг бүртгэнэ. Бэлнээр хийгдсэн борлуулалт нь мөнгөн орлогийн журналд тусгагдана. Худалдан авалтын журналд: үнэ цэнэ бүхий бүх зүйлсийг зээлээр худалдан авхад ашиглагдана. Мөнгөн орлогийн журнал: мөнгө орж ирэх үед бүртгэнэ. Борлуулалт хийх, авалгаа цуглуулах, бусад санхүүжилтээс мөнгө орж ирэх гэх мэт. Мөнгөн зарлагийн журнал: бэлэн мөнгөөр хийгдсэн бүх төлбөрийг тусгана. Бэлэн мөнгөөр бараа материал худалдан авах, зээлээ төлөх, өрөө барагдуулах, мөнгөн төлбөрүүд орно. Ерөнхий журнал : дээрхи 4 журналын аль нэгэнд нь тусгагдаагүй ажил гүйлгээг бүртгэнэ.





Дадлагын тайлан
Онол дээр тулгуурлан практикт байгуулгийн тайланг хэрхэн тайлагнах,үйл ажиллагааг хэрхэн бүртгэн хөтлөхийг ойлгож авсан мэдлэгээсээ үндэслэн чадах чинээгээрээ тайлбарлъя.
1. Хасу Мегаватт ХХК – компани нь анх 2000 онд сая төгрөгний хувьцаатайгаар 30%-70% -н хоёр хүний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.Тус конпани нь :2008-01-01-с 2008-12-31-н байдалаар хөрөнгийн өөрчлөлт нь:
2. Эргэлтийн хөрөнгө нь-345 сая ,Үндсэн хөрөнгө-389 сая болон өргөжиж тайлант үеийн ашиг нь 129 сая, нийт хөрөнгийн байдал нь737 сая болсон байна.
3. Үлдэгдэлийн тэнцлийг гаргахын тулд журнаал ,ерөнхий дэвтэрийг үндэслэн гүйлгээ баланс гаргана.Гүйлгээ балансанд Мөнгөн хөрөн ,авлага,бараа материал үнэт зүйлс,урдчилж төлсөн төлбөрүүд,үндсэн хөрөнгө,бусад биет хөрөнгө,богино хугацаат өглөг зэргийг дэлгэрэнгүй үзүүлнэ.Мөнгөн хөрөнгө нь кассанд буй ,бэлэн мөнгө буюу, банканд буй төгрөгийг хэлнэ. Авлага гэдэг нь бэлтгэн нийлүүлэгчидээсба гадаадын байгуулагаас авах авлага, ажилчидийн дараа тайлант урдчилгаа,НД-н авлага,компани хооронлын авлага,татварын авлага зэрэг орно.
4. Бэлэн мөнгөний гүйлгээний тайланг ,кассын орлогын ордер, кассын зарлагийн ордероос үндэслэн хийнэ.Бэлэн мөнгийг олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн кассын зарлагын ордер бичнэ.Банкнаас бэлэн мөнгө кассанд татахдаа чекийг ашиглана.Мөнгөн урьдчилгааны тайлангаа \томилолтын урдчилгаа авсан тохиолд бичнэ.
5. Ажилчидийн тайланг бодохдоо ,ажилын цагийн тодорхойлтыг үндэслэн .ажилсан цагаар нь тооцож цалиг олгоно.Цалинг олгохдоо нийт цалингаас 10%-г НДШ –д хасаад ,үлдэгдэлээс нь 10%-г ХАОАТ бодож энэдээсээ 7000 хөнгөлж өгнө.Гарсан дүнгээс урдчилгаа цалинг хасаж үлдэгдэлийг нь олгоно. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмжийг олгохдоо эмнэлгийн хуудсыг үндэслэн.Нийгмийн даатгалын газраа мөнгө нь тухайн байгуулгийн дансанд орж ирсэн тохиолд ХЧТАТ-г олгно.
6. Харилцахын тайланг дансны хуулаг үндэслэн гаргана.Харилцах буюу дансны хуулганд орлогыг,орлогын ордерор,зардлыг төлбөрийн даалгаварыг үндэслэн хийнэ.Төлбөрийн даалгаварыг нэхэмжлэлийг үндэслэн бичнэ.Нэхэмжлэлийг даргийн цохолт хийсний дараа төлбөрийн даалгаварыг үүлднэ.Тус компани нь дотоод шилжүүлгийн маягт хэргэлдэггүй. Жижиг компани хэрэглэж байгаа.
7. Бараа матералын орлогын тайланг зарлагийн падаан,орлогийн баримтыг үндэслэн гаргана.Шаардах хуудсыг үндэслээд зарлагийн падаан бичнэ.Орлогын баримтыг,бэлтгэн нийлүүлэгчийн зарлагийн падааныг үндэслэн бичнэ.Бараа материал худалдан авах үед,захиалагчийн хуудас бөглөнө.Багж хэрэгслийг тухайн хүн солигдсон тохиолдолд буюу улирал ,жилээр хөтөлнө.Агуулахын үлдэгдлийн мэдээ нь сар улирал жилээр гарна.
8 . Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо хөрөнгийн нэр төрлөөс шалтгаалж өөр өөр хувиар бодно.


Үндсэн татварын алба-тухайн байгууллаг нь орлого зарлагийн үр дүнгээр тогтоосон хувиар тооцож татварын албанд,орлогын татварыг төлөх ёстой учир,татварын тайланг улирал жилээр гаргана.

Дэвшүүлсэн санаа
1. Нийт удирдлагын зардал нь 129 сая байна .Үүнээс бусад зардалд 18 сая-г царцуулсан нь нийт зардлын 7%-г эзлэж байна.Жил бүр бусад зардлыг 2%-р бууруулж ажилвал 5сая төгрөг хэмнэх болож байна.
2. 4-н өрөө түрээслэхэд жилд 16сая төгрөг төлдөг.
Шинээр байр 8-н өрөөг барна.Нийт 320мк гэж бодоод 600$ тооцоод,мөн газар 50саяаар худалдаж авна.Зээл 5-н жилийн хугацаатай, 0,5% -н хүүтэй зээл авхад нийт зардал 382сая гарч байна.Уг барилгаа бариад 2дахь жилээс байрандаа орж 4-н өрөөг нь түрээслэн. Байраа багаар бодход 15 саяаар түрээслээд,хэмнэсэн 16 сая,тайлант үеийн цэвэр ашгаас 50 саяыг жилд хэмний\сард 4,1сая\гэхэд.
Таван жилийн дараа өрнөөсөө гарч, түрээсэнд төлж байсан16-дээр түрээсэлж байгаа15сая ,жилд нэмэгдэж ашиг болж орж орно.















Дүгнэлт
СЭДС-н ОУЭЗ-н хоёрдугаар күрсийн оюутан би Санхүү бүртгэлийн хичээлийг судалж ,танилцах дадлагыг 21 хоногын турш Хасу Мегаватт ХХК хийсэн болно.Хасу Мегаватт ХХК нь хүний нөөц нь чадварлага мэргэжлийн хамт олноос бүрдсэн учир цаашид амжилтай явна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байна.Уг компани нь Монгол хүн бидний их хөрөнгө агуулсан Оюу толгойн хүний нөөцийн нилээн хувийг хангадаг учраас тус компаныг сонгсон юм.
Онолыг практикт хэрхэн ашиглаж Санхүүгын тайланг гаргах, бусад гүйлгээ балансыг бүртгэн хөтөлж сурлаа., Орлогоо хэрхэн ашигтай зарцуулж аль болох зардлаа багсагвал, компани бат бөх зогсоход орших юм байна.Ингэхдээ Санхүүгын тайлан нь жилийн үйл ажилгааны үр дүн болон мөнгөн гүйлгээг бүх материалаг зүйлсийн хувьд нягтлан бодох бүртэглийн олон улсын стандартын хорооноос гаргасан санхүүгийн тайлангын олон улсын стантартын дагуу үнэн зөв илэрхийлдэг байна. Хамгийн гол нь өдөр бүрийн үйл ажиллагааг алдалгүй үнэн зөв бүртгэж ,сар улирал жилээр эмхлтгэн цэгцэлж тайлан гаргахад оршино.Сүүлийн 2 жилийн үлдэгдэлийн тэнцлээс үзэхэд цэвэр ашиг нь өмнөх оноос эрс өссөнийг хархад уг компани цаашид ашигтай ажлах нь харагдаж \хүний нөөц үйл ажилагаанаас\байна.Санхүү бүртгэлыг хамгийн цөөн үгээр илэрхийлвэл \орох, гарах нэмэх хасах\гэм хэлмээр байна.