Tuesday, September 29, 2009

1211он\Чингисийн 6он цагаагчин хонин жил\

Хубилай ноён Харлуугыг оруулан авчХарлугийн Арслан ханы хамт буцаж ирэв.2 сард хаан биер их цэрэг дайчлчилж ,Алтан улсыг гурван замаар дайлав.4сард зүүн гарын хүшуучЗэв ноёны цэрэг Шуй Пуань Фэнли зэрэг сянийг эзлэв.Чигис хаан энэ зун Огуд аймагт зусав.7сард Зэв ноён Ушабу УЮай Инийг эзлэн авсан бөгөөд Монголын цэрэг анх удаа Алтан улсын баруун нийслэл Датун хотыг эзлэв.
Чингис хаан өөрөө Чжан чжоу ,Фучжоуг,довтолж Цуйбаншань,Хуй хэ Боа зэрэг газар Алтан улсын жанжин Ваньгинь Чэн Юигийг цэргийн гол хүчийг сөнөөж ,Сюаньдэ, Синийг эзлэн авав. Алтан улсын түшмэл Го Бао Юй монгол цэрэгт дагаар оров. 9 сард монгол цэрэг Цавчаал боомтыг эзэлж Чжунду хотод ирэв. Монголын баруун гарын цэрэг Юньнэй зэрэг газар эзлэв. Монголын гол цэрэг Чжунду хотыг довтлоод авч чадалгүй ухарч тус оны өвөл алтан улсын хил дагуу өвөлжиж цэргээ цэгцлэв.

No comments:

Post a Comment