Tuesday, September 29, 2009

япон хэлнээс орчуулав

Таксиний жолооч
Таксиний жолооч Кимура 20 жилийн өмнө эхнэртэйгээ гэрэлсэн ба сүүлийн үед эхнэртээ аажим аажмаар дургүй болсоор. Тэгээд эхнэртээ -Чамайг хархаар сэтгэл хөдлөхөө байгаад байна. Энэ гэрээс явж өгөхийг хүсэж байна гэж хэлтэл энийг сонссон эхнэр тиймүү ойлголоо тийм их надад дургүй байгаа юм бол надад өөр арга байхгүй.
Би эцэг эхийнхээ гэрлүү явлаа гэж сэтгэл дундуур хэлэв. Тэгээд нүүрээ цэвэрхэн гэгч нь будаад гэрээсээ гарах гэж байтал тэр үед Кимура :гэрлэж байсан үе шигээ сайхан болсон эхнэрээ хараад гэнэт “хөөрхөн байна шүү гэж боджээ. Гэхдээ эхнэртээ :энэ гэрээс явхыг хүсэж байна гэж хэлсэн учраас:эцэг эхийнхээ гэрлүүгээ битгий яваач гэж хэлж чадсангүй. Эхнэрээ гэрээс гарах гэтэл: би таксигаар хүргэж өгнө гэж Кимура хэлэв. Эцэг эхийнхээ гэрлүү хүрхэд маш их цаг хугацаа зарцуулагдсан ба арай гэж хүрлээ. Эхнэр нь: За баяртай урт хугацаанд хамт байсанд баярлалаа тэгж хэлээд таксинаас буух гэтэл Кимура таксиний мөнгөө төл гэж хэлэв. Би чиний эхнэр байтал мөнгө төлөхгүй байж болохгүй гэжүү гэж эхнэр асуутал мэдээж салаад эцэг эхийнхээ гэрт ирж байгаа юм чинь миний эхнэр биш мөнгөө төлөхгүй бол энэ таксинаас бууж болохгүй гэж Кимура чанга дуугаар хэлэв. Таксиний төлбөр маш өндөр гарсан болохоор эхнэрийх нь мөнгө тутсан учир баларлаа яах вэ? Гэж бодох зуур Кимура мөнгөө төлөхгүй бол буцаад надтай хамт гэрлүүгээ буц гэж хэлэд эхнэрээ таксинд суулгасан чигээрээ яаран гэртээ ирэв. Тэр өдрөөс хойш Кимура 20 жилийн өмнөх шигээ эхнэрээ эрхлэн хайрлах болов.

No comments:

Post a Comment