Tuesday, October 6, 2009

Санхүү бүртгэлийн тайлан

   Хасу мегаватт ххк
Хасу мегаватт ххк 2000онд байгуулагдсан, Эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэд бүтцийн яамнаас Мэргэжлийн хяналтын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Дулааны цахилгаан станц Дуланы шугам сүлжээ зэрэг газруудад эрчим хүчний барилга угсралт,шинчлэл засварын ажлыг зураг төслөөс эхлэн турших, хүлээлгэн өгөх бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэдэг.Үүнд:
• Усан хаалтын болон уурын зуух, хий-агаарын болон уур усны шугам хоолойн угсаралт,засвар өрлөг дулааны ажил
• Зуух, даралтад саванд усан шахалтын туршилт хийх ,теталл болон гагнуурын ажилд үл эвдэх сорилын аргаар чанарын шалгалт хийх
ДЦС-ын үндсэн болон туслах тоноглол,цахилгааны тоног дөхөөрөмжүүд ,сэлбэг материалын нийлүүлэлт
Хасу мегаватт ХХК дээрх засвар угсралтын ажлыг гүйцэтгэх болон хийц эд ангийг үйлдвэрлэхэд шаардагдах ,багж тоног дөхөөрөмж, суурь машин,тээврийн хэрэгсэл механизмаар бүрэн хангагсан бөгөөд мэргэжлийн хяналтын газруудаар тухай бүр шалгагдаг ,өндөр зэрэглийн мэргэжлийн ажилтан ажилчидтай. Улаанбаатар ,Эрдэнэт ,Дархан,Чойбалсан,Даланзадгад,Сүхбаатар хотуудын ДЦСболон ДШС-ний газруудад шинчлэл,засварын ажлыг чанартай гүйцэтгэж иржээ.
Засвар угсралтын хэсэг
• Өндөр даралтын зуух, даралтад сав,шугам хоолойн засвар угсралт
• Уурын болон усан хаалтын зуухнуудын засвар угсралт
• Уур усны болон хий агаарын шугам хоолойн угсралт,хийц
• Матеалл хийцийн үйлдвэрлэл,угсралт
Өрлөг ба дулаан дусгаарлалтын хэсэг
• Зуух даралтад сав,шугам хоолойн өрлөг дулаалалт
• Өндөр даралтын зуухны өрлөг
• Уурын болон усан хаалттын зуухны өрлөг
• Агаарын шугам хоолойн доторлогоо
• Жирийн шавран тоосог болон хөнгөн тоосгоор өрлөг хийх
• Хөнгөн тоосгоор өрлөг хийх
• Дулаан тусгаарлалтын хөнгөн тоосгон хийцийн өрлөг
• Үйлдвэрлэлийн технологын хоолойн дулаалга
• Өрлөг дулаалгийн буулгах ажил
• Цилиндр ,хагас цилиндр ,сегментийн дулаалга
• Шилэн хөвөнгөөр хийгдсэн цилиндр ,хагас цилиндрийн шугам хоолойн дулаалга
• Дулаалсан шугам хоолойг хөнгөн цагаан лестээр гадарлах
• Дулаалгийн гадаргууг хуйлсан материалаар гадарлах
• Тусгаарлах ажил мөн зэврэлтээс хамгаалах ажил
Төслийн хэсэг
• Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн усан хаалтын зуухны шинэчлэлийн зураг
• ДЦС-4ТӨХК –н Шинчилийн 2-р шатны төслийн ажил , Зуухны экономайзар, уур халаагчийн хийц эд анги бэлдхэх зураг төсөл
• ДЦС-4 Шинэчлэлийн 2-р шатны төслийн ажил зуухны экран хоолойн хийц эд ангийг бэлтгэх зураг төсөл
Үйлдвэрлэлийн хэсэг
ДЦС болон ЦШС, машин механизмд зориулан тоног дөхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл.
Зуухны экран хоолой Бүх төрлийн колектор
Агаар халаагчын кубууд Төрөл бүрийн булангууд
Төрөл бүрийн гагнаастай булан Хий-агаарын шугам хоолой
Үнс зайлуулагч болон нүүрс тэжээгчийн шнекүүд
Нүүрс тэжээгчийн хусууран гинж Лизен дугуй компенсатор
Лизен тэгш өнцөгт компенсатор Төрөл бүрийн ус халаагчууд
Төрөл бүрийн цилиндир болон конус арааны үйлдвэрлэл
Цахилгаан дамжуудах агаарын шугам дэд өртөөний мяталл хийц эд ангууд
Сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн эрчим хүчний барилга угсралтын ажлууд:
2005онд ДЦС -4 ТӨХК-н Шинчилийн 2-р шатны төсөлийн ажил,
• БАГЦ-5 БКЗ-420-140 маркийн 8-р зуухны шугам хоолой,хийц эд анги БАГЦ-7 БКЗ-420-140 бэлтгэх,угсрах
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 8-р зуухны шугам хоолойн хийц эд анги БАГЦ-7 БКЗ-420-140 бэлтгэх,угсрах эргэх механизмын засвар
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 6-р зуухны шугам хоолойн хийц эд анги бэлдгэх
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 6-р зуухны шугам хоолойн хийц эд анги бэлдгэх, угсрах эргэх механизмын засвар
• ДЦС-3 ТӨХК-н БКЗ-220-100 маркийн 7-р зуухны их засварын ажил.
Зэрэг ажилыг чанартай гүйцэтгэж байсан бөгөөд ажил үйлчилгээ явуулж байхдаа ямарваа нэгэн зөрчил доголдол гаргаж байгаагүй.Нийт ажилтад нь 500 гаруй ажилчидтай ,одоогийн байдлаар Оюу толгойд 400гаад ажилчид ажиллаж байгаа болно.Дотооддоо 9 –н байгуулагтай ,гадаадад 4-н байгуулагтай харьцдаг болно.
Хаяг : Хасу Мегаватт ХХК Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,Чигисийн өргөн чөлөө 3-р хороо “мегаватт” ХХК-ний байр ш\х-440 Утас:976-11-632923 факс: 976-11345329

















Оршил
Нягтлан бодох бүртгэл нь эдийн засгийн шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг хэмжиж үнэлж ,бүртгэж боловсруулдаг систем юм.Манай улс нь эдийн засагт шилжсэнээр аж ахуйн нэгж байгуулгуудтай бизнесийн харилцаа тогтоон хамтран үйл ажилгаа явуулж байна.Гадаадийн байгууллагтай харьцаатай аж ахуйн нэгж нь хоорондоо өөрсдийн үйл ажилгааныхаа үр дүнг тусгасан санхүүгийн тайлан мэдээгээ солилцож эхэлсэн.Олон улсын стандартын дагуу гаргахыг Монгол улсын санхүүгийн яам хүлээн зөвшөөрсөн .Санхүүгын тайлан нь ойлгожтой байх,ашигтай ,Ня-бо нь шийдвэр гаргагчдыг ашигтай мэдээллээр хангах ёстой.Харьцуулсан байх ба нэг аргыг тууштай хэрэглэсэн ,материаллаг ,мэдээллийг бүрэн агуулсан, зардлын хувьд үр ашигтай байх.Ач холбогдолтой, урьдчилсан таамаглал гаргах боломж олгох,цаг хугацаандаа тохирсон байх. Найдвартай ,үнэ зөв,хянуулсан ,төвийг сахисан байх ёстой.













Онолын хэсэг
Санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь :
1. Нийт хөрөнгийн дүн 2.Өр төлбөр ба-Эзэмшигчийн өмчийн дүн
а.Үлдэгдэлийн тэнцэл б.Орлогын тайлан в.Өмч өөрчлөлтийн тайлан г.Мөнгөн гүйлгэний тайлан багтна.Хөрөнгөн дотроо: Эргэлтийн хөрөнгө,Эргэлтийн бус хөрөнгө орно.Эх үүсвэр дотроо: Өр төлбөр, Эзэмшигчийн өмч ба капитал багтна.
1. Бүртэглийн үндсэн загвар
2. Хөрөнгө, өр төлбөр болон хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн бүртгэл
3. Тусгай тайлан болон журнал
1. Бүртгэл гэдэг нь ямар нэгэн хэсэг нь санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр бүртгэх замаар дансдыг бүртгэж ангилж , эцсийн үр дүнг тайлбарлах явдал юм. Мөн Удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн шинжчанартай тоон мэдээллээр хангах явдал юм.
Бүртгэл нь:
-Үйл ажилгааны талаарх мэдээ тоо баримтыг цаашид ашгалхын тулд .Мэдээ тоо баримтыг боловсруулж, хадгалж ашигтай мэдээлэл болохуйцаар дахин боловсруулах.Шийдвэр гаргагчидад мэдээллийг дамжуулах. Гол зорилог нь шинжилгээ тайлбар хийх мэдээллийг ашиглаж чаддаг, төсөв зохиох ,зардлын шинжилгээ хийх орлогийн татварын тооцоо гаргах төлөвлөх хянах зэргийг агуулсан систем юм.Удирдлагын шийдвэр гаргалтанд:Төлөвлөлт: Үйл явдлын дэс дараалал дэг журмыг томъёолж өгдөг процесс юм. Хяналт: Төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн эсхийг тодорхойлж, өгдөг процесс . Үнэлгээ: Шийдвэр гаргалтын системийг бүхэлд нь агуулагч бөгөөд шийдвэр гаргалтын системийг сайжруулах зүйлсийг судлах процесс юм.Аж ахуйн нэгж гэдэг нь бие дааж тайлан баланс гаргадаг банкинд харилцах данстай хуулийн итгээд ба татвар төлдөг байх ёстой.Аж ахуйн нэгжийн балансанд нөлөө үзүүлэх ажил гүйлгээг гарсан тухай бүрд нь бүртгэх ёстой. Тухайн байгууллага нь хөрөнгө, өглөг капиталд гарсан ажил гүйлгээг нэг бүрийг нь тухайн хугацаанд нь бүртгэж тэдгээр мэдээллийг хуримтлуулж хадгалж чаддагаараа НББ-н өвөрмөц аргачлал бол дансны харьцаа болно.
Хөрөнгө : Бизнесийн хяналт эзэмшилд байдаг үнэ цэнэтэй эдийн засгийн нөөцүүдийг хөрөнгө гэнэ. Мөнгөн хөрөнгө авлага бараа материал үндсэн хөрөнгө орно. Өр төлбөр: Бусдаас авсан эргүүлж төлөгдөх ёстой хөрөнгийг бүрдүүлж байгаа эх үүсвэрийг өр төлбөр гэнэ. Өглөгийн данс: өрийн бичиг, цалингийн өр татварын өр. Эзэмшигчийн капитал: Тухайн аж ахуйн нэгжийн эзэмшигчидын оруулсан хөрөнгө оруулалтыг эзэмшигчийн капитал гэнэ. Компанийн хөрөнгө нь 4 бүлэгт хуваагддаг. Үүнд: Эргэлтийн хөрөнгө, Хөрөнгө оруулалт ,Үндсэн хөрөнгө , Бодит бус хөрөнгө нэмээд Бусад хөрөнгө орно. Эргэлтйн хөрөнгө нь нэг жилээс доош үйл ажиллагаа эргэлтэнд орж эргээд мөнгө болон хувирах чадвартай хөрөнгө орно. Хөрөнгө оруулалт нь нэг жилээс дээш худалдан авсан үнэт цаас, ирээдүйд ашиглах газар ашиглагдаагүй тоног төхөөрөмж, мөн өр барагдуулах баримт тоног төхөөрөмж худалдан авахын тулд хуримтлуулсан мөнгөн сан орно. Үндсэн хөрөнгөд аж ахуйн үйл ажиллагаанд газар, барилга, машин, тоног төхөөрөмж гэх мэт орно. Бодит бус хөрөнгөд нь бодитойгоор оршдоггүй үнэ цэнэ бүхий урт хугацаат хөрөнгийг хэлнэ.
Өр төлбөр нь: Богино хугацаат, Урт хугацаат гэж 2 ангилна. Богино хугацаат өр төлбөр нь нэгээс доош жил үйл ажилагааны эргэлтийн дотор төлөгдөх өр төлбөр юм. Урт хугацаат өр төлбөр нь нэгээс дээш жил дотор төлөгдөх өр төлбөр юм. Эзний өмч ба катитал нь хуримтлагдсан катитал ба хуримтлагдсан ашгаас бүрдэнэ. Орлогийн тайлан: Энэ тайлан нь ашиг яаж бий болсоныг харуулдаг. Хураангуй ба дэлгэрэнгүй гэж хоёр ангилдаг. Компанийн удирдлагад зориулж үйл ажиллагааг шинжлэхэд хэрэг болдог дэлгэрэнгүй тайлан. Орлогын хураангуй тайланг ганц шатад ба олон шатад гэж ангилдаг. Мөнгөн хөрөнгийн бүртгэлд дараах ойлголт хамаарагдана. Үүнд: Мөнгөн хөрөнгийн тухай ойлголт, жижиг мөнгөн сан , банкны зохицуулалт. Мөнгөн хөрөнгийн бүртгэл: Мөнгөн хөрөнгө эргэрлтйин хөрөнгийн хамгйин тогтворгүй хөрвөх чадвартай хөрөнгө ба гүйлгээний хэрэгслийн үүрэг гүйцэтгэж бүртгэл тооцооны ажлын хэмжүүр болдог. Жижиг мөнгөн сан нь: мөнгөний зарлагыг нь хянах үүднээс бүх зарлагыг чекээр хийхийг шаарддаг. Бага хэмжээний мөнгөнд чек бичихгүй жижиг мөнгөн сан байгуулдаг. Мөнгөний илүүдэл ба дутагдал кассын нярав бэлэн мөнгөөр ямар нэгэн төлбөр хийх ба орлого хүлээн авахдаа анхааралтай байдаггүйгээс тэр өдрийн эцэст илүүдэх ба дутах явдал гардаг. Энэ үед л “Мөнгөний илүүдэл ба дутагдал” дансыг нээж хөтөлдөг. Тайлант хугацааны эцэст “Мөнгөний илүүдэл ба дутагдал” нь дебет үлдэгдэлтэй бол зардлын , кредит үлдэгдэлтэй бол орлогын данс болж орлогын тайланд тусгагддаг. Банкны зохицуулалт : тухайн байгуулга ба харилцагч банк хоёр нь мөнгөн хөрөнгийн өсөлт бууралтыг тодорхой мэдэж байхын тулд тус тусдаа данс дебет нь нөгөөгийнх нь кредит болдог.
Бараа материалын бүртгэл: үйлдвэрлэл эрхэлдэг пүүс, компаниудын хувьд бараа материал нь 2 төрөлд хуваагддаг. -түүхий эд материал -дуусаагүй үйлдвэрлэл -бэлэн бүтээгдэхүүн Бараа материалын хэмжээг тодорхойлох: тайлангийн эцэст дэх бараа материалын өртөг нь доорх ¬ зүйлсээс хамаардаг. -Тоо ширхэг -Нэгжийн үнэ -Тооллого нь 3үе шатаас бүрддэг: -Бэлэн байгаа бараа материалыг тоолох -Бараа материал бүрийн нэгжийн үнийг тодорхойлох . Үндэсний хөрөнгийн өртгийн бүрэлдэхүүн: Үндсэн хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэлийн процесст олон удаа оролцдог, хэлбэр дүрсээ алддаггүй, аажмаар элэгдэж, элэгдлээ өртгөөрөө дамжуулж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний өөрийн өртөгт шингээж байдаг биет хөрөнгө юм. Өр төлбөрийг зохицуулах: Өр төлбөрийг зохицуулахад цаг хугацаа чухал байдаг.Өр төлбөрийг өр үүссэн үед бүртгэдэг. Өр төлбөрийг үнэлэх:өр төлбөр нь ихэвчлэн балансад төлөгдөх дүн буюу авсан бараа үйлчилгээний зах зээлийн үнээр үнэлэгдэн тусгагддаг. Ихэнх өр төлбөрийн дүн тодорхой мэдэгдэж байдаг ба заримыг нь тооцоолох хэрэгтэй болдог. Тодорхой өр төлбөр: Гэрээ буюу хэлэлцээгээр дүн нь яг хэмжигдэж чадах богино хугацаат өр төлбөрийг тодорхой өр төлбөр гэнэ. Тодорхой өр төлбөртэй холбоотой бүртгэлийн гол асуудал бол өр төлбөрийн дүн ба түүний оршин буйг тооцох юм. Тодорхой өр төлбөрт Өглөгийн данс, Богино хугацаат баталгаат өглөг, Ноогдох ашгийн өглөг, Банкны зээл, Худалдааны ба онцгой татварын өглөг, Урьдчилж орсон орлого зэрэг хамаарагдана. Өглөгийн данс нь богино хугацаат өр бөгөөд бэлтгэн нийлүүлэгчээс зээлээр бараа үйлчилгээ авах үед үүсдэг. Компаниуд бэлтгэн нийлүүлэгч тус бүр дээр данс нээж Өглөгийн дансны туслах дэвсгэр хөтөлдөг. Хөрөнгийн татварын өглөг : Аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй хөрөнгийнхөө тодорхой хувиар засгийн газарт хөрөнгийн татвар төлж байдаг,хөрөнгийн төрлөөс хамаарч татварийн хэмжээ өөр өөр бөгөөд ихэнх тохиолдолд тухайн тайлангийн хугацаанд хэдийн хэр татвар төлөх нь тодорхойгүй байдаг тул урьд оны жишгээр бүртгэлд тусгадаг. Хуримтлагдсан ашгийн бүртгэл: хуримтлагдсан ашиг гэдэг нь компанийн ашгийн нийлбэрээс янз бүрийн алдагдал,ноогдол ашгийг хассан болон хуримтлагдсан капиталаас үүсэн ашиг юм. Хуримтлагдсан ашиг нь компаний хөрөнг биш юм. Хуримтлагдсан ашиг нь ашиг олсны үндсэн дээр компаний хөрөнгө нэмэгдсэн болохыг илэрхийлдэг. Өмнөх үеийн залруулга нь өмнөх тайлангийн хугацаанд гарсан боловч өмнөх тайлангийн хугацаанд тусгагдаагүй үйл ажиллагааг тухайн тайлант хугацаанд илэрхийлэх явдал юм. Тийм тохиолдолд тухайн тайлангийн хуримтлагдсан ашгийн тайланд тусгадаг. Хувьцаагаар ноогдох ашиг нь мөнгөн ноогдол ашиг шиг ямар нэгэн хөрөнгө хувиарладаггүй учраас компанийн хөрөнгө болон өр төлбөрийг өөрчлөлтөнд оруулахгүй зөвхөн компанийн капиталыг өрчлөлтөнд оруулдаг. Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хөдлөлийн тайлан нь хувь нийлүүгэлчдийн хөрөнгийн өөрчлөлтийг тусган харуулдаг. Уг тайлан нь жилийн турш хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хувьд гарсан өөрчлөлтийг илүү сайн харуулж чаддаг учраас ихэнхи компаниуд хуримтлагдсан ашгийн тайлан гаргахаас илүү уг тайланг гаргадаг. Корпорацийн орлогын тайлан: орлогын тайлангийн хэлбэр нь түүний стандарт хэлбэрээс арай уян хатан байж болно. Тайлант хугацааны бүх орлого зарлагыг өмнөх тайлант хугацаааны залруулгыг авч үзэхгүйгээр илэрхийлнэ.
Мөнгөн гүйлгээний тайлан: тайланг бэлтгэхдээ орлогийн тайланг зэрэгцүүлсэн баланс зэрэг мэдээллийг ашиглана. Үндсэн үйл ажилгааны мөнгөн гүйлгээг тодорхойлох үндсэн үйл ажилганаас хэдий хэр ашиг олсон гэдгийг харуулхаас биш үр дүн дэх мөнгөн орлого зарлагыг харуулдаггүй. Орлого нь мөнгөөр орж ирээгүйч орлого гэж тооцдог зардал нь мөнгөр гараагүй ч зарлага гэж үздэг акруал систем дээр үндэслэгдэн зохиогддог. Орлогийн тайланг мөнгөн суурьт шилжүүлэх шаардлагатай. Орлогийг мөнгөөр орж ирсэн үед орлого гэж тооцож зарлагыг мөнгөөр гарсан үед зарлага гэж тооцох зохицуулалтыг ашиглана.
Ерөнхий журнал : бүртгэл нь байгуулгийн том жижгээс хамаарна, жижиг байгуулга нь бүх ажил гүйлгээг ерөнхий журналд тусгаад дараа нь ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичсэний үндсэн дээр баланс гарна. Том компани нь тусгай дэвтэр нэмж бүртгэнэ. Борлуулалтын журнал :нь зээлээр хийгдсэн борлуулалтыг бүртгэнэ. Бэлнээр хийгдсэн борлуулалт нь мөнгөн орлогийн журналд тусгагдана. Худалдан авалтын журналд: үнэ цэнэ бүхий бүх зүйлсийг зээлээр худалдан авхад ашиглагдана. Мөнгөн орлогийн журнал: мөнгө орж ирэх үед бүртгэнэ. Борлуулалт хийх, авалгаа цуглуулах, бусад санхүүжилтээс мөнгө орж ирэх гэх мэт. Мөнгөн зарлагийн журнал: бэлэн мөнгөөр хийгдсэн бүх төлбөрийг тусгана. Бэлэн мөнгөөр бараа материал худалдан авах, зээлээ төлөх, өрөө барагдуулах, мөнгөн төлбөрүүд орно. Ерөнхий журнал : дээрхи 4 журналын аль нэгэнд нь тусгагдаагүй ажил гүйлгээг бүртгэнэ.





Дадлагын тайлан
Онол дээр тулгуурлан практикт байгуулгийн тайланг хэрхэн тайлагнах,үйл ажиллагааг хэрхэн бүртгэн хөтлөхийг ойлгож авсан мэдлэгээсээ үндэслэн чадах чинээгээрээ тайлбарлъя.
1. Хасу Мегаватт ХХК – компани нь анх 2000 онд сая төгрөгний хувьцаатайгаар 30%-70% -н хоёр хүний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.Тус конпани нь :2008-01-01-с 2008-12-31-н байдалаар хөрөнгийн өөрчлөлт нь:
2. Эргэлтийн хөрөнгө нь-345 сая ,Үндсэн хөрөнгө-389 сая болон өргөжиж тайлант үеийн ашиг нь 129 сая, нийт хөрөнгийн байдал нь737 сая болсон байна.
3. Үлдэгдэлийн тэнцлийг гаргахын тулд журнаал ,ерөнхий дэвтэрийг үндэслэн гүйлгээ баланс гаргана.Гүйлгээ балансанд Мөнгөн хөрөн ,авлага,бараа материал үнэт зүйлс,урдчилж төлсөн төлбөрүүд,үндсэн хөрөнгө,бусад биет хөрөнгө,богино хугацаат өглөг зэргийг дэлгэрэнгүй үзүүлнэ.Мөнгөн хөрөнгө нь кассанд буй ,бэлэн мөнгө буюу, банканд буй төгрөгийг хэлнэ. Авлага гэдэг нь бэлтгэн нийлүүлэгчидээсба гадаадын байгуулагаас авах авлага, ажилчидийн дараа тайлант урдчилгаа,НД-н авлага,компани хооронлын авлага,татварын авлага зэрэг орно.
4. Бэлэн мөнгөний гүйлгээний тайланг ,кассын орлогын ордер, кассын зарлагийн ордероос үндэслэн хийнэ.Бэлэн мөнгийг олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн кассын зарлагын ордер бичнэ.Банкнаас бэлэн мөнгө кассанд татахдаа чекийг ашиглана.Мөнгөн урьдчилгааны тайлангаа \томилолтын урдчилгаа авсан тохиолд бичнэ.
5. Ажилчидийн тайланг бодохдоо ,ажилын цагийн тодорхойлтыг үндэслэн .ажилсан цагаар нь тооцож цалиг олгоно.Цалинг олгохдоо нийт цалингаас 10%-г НДШ –д хасаад ,үлдэгдэлээс нь 10%-г ХАОАТ бодож энэдээсээ 7000 хөнгөлж өгнө.Гарсан дүнгээс урдчилгаа цалинг хасаж үлдэгдэлийг нь олгоно. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмжийг олгохдоо эмнэлгийн хуудсыг үндэслэн.Нийгмийн даатгалын газраа мөнгө нь тухайн байгуулгийн дансанд орж ирсэн тохиолд ХЧТАТ-г олгно.
6. Харилцахын тайланг дансны хуулаг үндэслэн гаргана.Харилцах буюу дансны хуулганд орлогыг,орлогын ордерор,зардлыг төлбөрийн даалгаварыг үндэслэн хийнэ.Төлбөрийн даалгаварыг нэхэмжлэлийг үндэслэн бичнэ.Нэхэмжлэлийг даргийн цохолт хийсний дараа төлбөрийн даалгаварыг үүлднэ.Тус компани нь дотоод шилжүүлгийн маягт хэргэлдэггүй. Жижиг компани хэрэглэж байгаа.
7. Бараа матералын орлогын тайланг зарлагийн падаан,орлогийн баримтыг үндэслэн гаргана.Шаардах хуудсыг үндэслээд зарлагийн падаан бичнэ.Орлогын баримтыг,бэлтгэн нийлүүлэгчийн зарлагийн падааныг үндэслэн бичнэ.Бараа материал худалдан авах үед,захиалагчийн хуудас бөглөнө.Багж хэрэгслийг тухайн хүн солигдсон тохиолдолд буюу улирал ,жилээр хөтөлнө.Агуулахын үлдэгдлийн мэдээ нь сар улирал жилээр гарна.
8 . Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо хөрөнгийн нэр төрлөөс шалтгаалж өөр өөр хувиар бодно.


Үндсэн татварын алба-тухайн байгууллаг нь орлого зарлагийн үр дүнгээр тогтоосон хувиар тооцож татварын албанд,орлогын татварыг төлөх ёстой учир,татварын тайланг улирал жилээр гаргана.

Дэвшүүлсэн санаа
1. Нийт удирдлагын зардал нь 129 сая байна .Үүнээс бусад зардалд 18 сая-г царцуулсан нь нийт зардлын 7%-г эзлэж байна.Жил бүр бусад зардлыг 2%-р бууруулж ажилвал 5сая төгрөг хэмнэх болож байна.
2. 4-н өрөө түрээслэхэд жилд 16сая төгрөг төлдөг.
Шинээр байр 8-н өрөөг барна.Нийт 320мк гэж бодоод 600$ тооцоод,мөн газар 50саяаар худалдаж авна.Зээл 5-н жилийн хугацаатай, 0,5% -н хүүтэй зээл авхад нийт зардал 382сая гарч байна.Уг барилгаа бариад 2дахь жилээс байрандаа орж 4-н өрөөг нь түрээслэн. Байраа багаар бодход 15 саяаар түрээслээд,хэмнэсэн 16 сая,тайлант үеийн цэвэр ашгаас 50 саяыг жилд хэмний\сард 4,1сая\гэхэд.
Таван жилийн дараа өрнөөсөө гарч, түрээсэнд төлж байсан16-дээр түрээсэлж байгаа15сая ,жилд нэмэгдэж ашиг болж орж орно.















Дүгнэлт
СЭДС-н ОУЭЗ-н хоёрдугаар күрсийн оюутан би Санхүү бүртгэлийн хичээлийг судалж ,танилцах дадлагыг 21 хоногын турш Хасу Мегаватт ХХК хийсэн болно.Хасу Мегаватт ХХК нь хүний нөөц нь чадварлага мэргэжлийн хамт олноос бүрдсэн учир цаашид амжилтай явна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байна.Уг компани нь Монгол хүн бидний их хөрөнгө агуулсан Оюу толгойн хүний нөөцийн нилээн хувийг хангадаг учраас тус компаныг сонгсон юм.
Онолыг практикт хэрхэн ашиглаж Санхүүгын тайланг гаргах, бусад гүйлгээ балансыг бүртгэн хөтөлж сурлаа., Орлогоо хэрхэн ашигтай зарцуулж аль болох зардлаа багсагвал, компани бат бөх зогсоход орших юм байна.Ингэхдээ Санхүүгын тайлан нь жилийн үйл ажилгааны үр дүн болон мөнгөн гүйлгээг бүх материалаг зүйлсийн хувьд нягтлан бодох бүртэглийн олон улсын стандартын хорооноос гаргасан санхүүгийн тайлангын олон улсын стантартын дагуу үнэн зөв илэрхийлдэг байна. Хамгийн гол нь өдөр бүрийн үйл ажиллагааг алдалгүй үнэн зөв бүртгэж ,сар улирал жилээр эмхлтгэн цэгцэлж тайлан гаргахад оршино.Сүүлийн 2 жилийн үлдэгдэлийн тэнцлээс үзэхэд цэвэр ашиг нь өмнөх оноос эрс өссөнийг хархад уг компани цаашид ашигтай ажлах нь харагдаж \хүний нөөц үйл ажилагаанаас\байна.Санхүү бүртгэлыг хамгийн цөөн үгээр илэрхийлвэл \орох, гарах нэмэх хасах\гэм хэлмээр байна.

No comments:

Post a Comment